Төрсөн өдрийн мэнд, НАСА

UB Info

7 дугаар сарын 29-ний өдөр НАСА-гийн үүсгэн байгуулагдсаны 61 жилийн ойн өдөр байсан билээ. НАСА нь 1958 онд байгуулагдсан бөгөөд Дэлхийн 1-р дайны дараахан агаарын нислэгийн технологийг судлах зорилготой байгуулагдсан НАКА (NACA)-гийн залгамж болж байгуулагдсан байдаг.

1957 онд ЗХУ анхны хиймэл дагуул болох Спутникийг тойрог замд амжилттай хөөргөсний дараа АНУ-ын Конгресс яаралтай өөрийн улсын технологийн дэвшил болон аюулгүй байдлыг хангах шаардлагыг тавьснаар олон шатлалт арга хэмжээ авагдаж, 1958 оны 7 сарын 29-нд ерөнхийлөгч Эйзенхауэр "Үндэсний Агаарын Тээвэр ба Сансрын Нислэгийн Албаны тухай Хууль"-д гарын үсэг зурснаар НАСА албан ёсоор үүсгэн байгуулагдсан юм.

Ерөнхийлөгч Эйзенхауэр болон НАСА-гийн анхны захирал Keith Glennan (баруун талд), дэд захирал Hugh Dryden (зүүн талд) нарын зургийг НАСА-гийн нээлтийн үеэр авсан нь ийнхүү түүхэнд үлджээ.

САНАЛ БОЛГОХ