Сониучийг олж харсан нь

UB Info

7 жилийн өмнө энэ өдөр NASA-н алдарт ровер Сониуч (Curiosity) Ангараг гараг дээр газардсан билээ.

Тус ровер нь Ангараг гараг дээр буусан хамгийн анхны ровер биш ч гэлээ хамгийн том нь байсан юм. Тийм ч учраас судалгааны хамгийн олон төрлийн төхөөрөмжтэй байсан. Түүний хамгийн том зорилго нь Ангараг гараг дээр амьдрал өрнөх боломжийг судалж, тогтооход орших билээ. Өнөөг хүртэл Сониуч маань хэд хэдэн хачин зүйлс олж мэдсээр ирсэн.

Жишээлбэл эртний Ангараг гараг дээр амьдрал байсан байж болзошгүй бөгөөд үүнийг Улаан нүдэн гуайн геологийн бүтэц, амьдрал үүсэхэд хэрэгцээ болдог минерал олсны амжилтаар таамаглаж байгаа юм. Мөн Ангараг гараг дээр олон түмэн жилийн өмнө ус урсаж байсан тухай ч мэдэж авсан.

Сониучийн маань төсөл эхлээд 2 жил л хэрэгжихээр төлөвлөгдсөн байсан ч агуу эрдэмтэд, инженерүүдийн ухаанаар өнөөг хүртэл ажилласаар байна.

Ангараг гарагийг тойрон хөвж яваа Reconnaissance (NASA) сансрын хөлөг 2019 оны 5-р сарын 31-нд Сониучийг олж харсан нь.

 

 

САНАЛ БОЛГОХ