Юу мэдмээр байна? Юу хэрэгтэй байна?

UB Info

Томоохон хэмжээний судалгаа хийнэ гэхэд таны санаанд юу бууж байна?

Манайхан саяхныг хүртэл судалгаа хийхдээ оюутан хүүхдүүд хөлслөн гадуур гүйлгэж хүмүүсээс гуйж судалгаа бөглүүлдэг байсан. Эсвэл олон ажилчид, сурагчидтай байгууллага сургуулиудад тараан хүчээр шахам бөглүүлдэг байсныг санаж байна уу?

Цаасан дээр бөглүүлсэн тэр судалгааг нэгтгэх, дүгнэлт гаргах гэх мэтийн талаар бүр дурсаад ч хэрэггүй байх.

Өнгөрсөнд ийм байж харин одоогийн байдлаар ихэнх хувь хүмүүс, бизнесийн байгууллагууд “google forms” ашиглан судалгаа хийдэг ч тэр бүр хүссэн үр дүндээ хүрч чаддаггүй. Судалгаа нь зорилтот хэрэглэгчиддээ хүрдэггүй.

Аливаа бизнесийн эцсийн зорилго нь “ХҮН” буюу хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан борлуулах зорилготой байдаг. Тэгвэл хэрэглэгч хэрхэн худалдан авах шийдвэр гаргадаг вэ? Худалдан авах шийдвэр гаргахад юу нөлөөлдөг вэ? Хэрэглэгч ямар үйлчилгээг хүсдэг вэ?

Эдгээр асуултад хариулах боломжтой болсноор хэрэглэгчийн зан төлөв, дадал зуршилд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ холбож борлуулалтаа өсгөх боломжтой болно.

Зорилтот хэрэглэгчийнхээ худалдан авалтын зан төлөв, сэтгэлзүйн онцлог, үнэт зүйлс зэргийг таньж мэдсэнээр танай байгууллага шинэ хэрэглэгчтэй болох одоо байгаа хэрэглэгчээ хадгалан үлдэх үндэс юм.

Тиймээс UBinfo танд, танай байгууллагад тусалж хамгийн үр дүнтэй, үнэн зөв, өргөн цар хүрээтэй судалгааг хийж өгөх болно. Бид санал асуулга, судалгаа, сорилыг зориулалтын хэрэгсэл ашиглан онлайнаар явуулж, асуулгыг зорилтот хэрэглэгчдэд орон зайнаас үл хамааран хялбархан хүргэх бөгөөд мэдээллийг түргэн шуурхай цуглуулж, задлан шинжлэх гэх мэт бүхий л ажлыг танд хийж өгөх юм.

Энэ маш энгийн. Та ямар ч судалгаа хийлгэж болно. Үүндээ зориулан асуултаа бэлд, таны зүгээс хийх ганцхан ажил энэ. Цагаа хэмнэж, ажлаа хөнгөвчлөхөд тань бид тусална.

Судалгааны үр дүндээ тулгуурлан хэрэглэгчиддээ тохирсон маркетингийн үйл ажиллагаа явуулж үргүй зардлаа багасга.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 75752020, 99930350

САНАЛ БОЛГОХ