INTRO: International Electronic Music Festival Ulaanbaatar

UB Info

10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй INTRO олон улсын электроник хөгжмийн наадам

INTRO нь БНХАУ-ын Бээжин хотноо 2009 оноос эхлэн зохион байгуулагдаж буй олон улсын чанартай электроник хөгжмийн наадам бөгөөд тавдугаар сарын сүүлээр зохиогддог БНХАУ-даа хамгийн өргөн цар хүрээг хамарсан фестиваль юм.

INTRO хэмээх үг нь Ideas Need To Reach Out үгний товчлол ба хүмүүсийн итгэл үнэмшлийг дижитал арт болон электроник хөгжмөөр дамжуулан илэрхийлэх, электроник хөгжмийн хөгжлийг дэмжих зорилготой жил бүр зохиогддог байна.

Аль хэдийнээ 10 дахь жилдээ зохион байгуулагдаад байгаа INTRO Festival нь жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг Д/Ж болон ВИ/Ж нарыг урьж оролцуулан үндсэн фестивалиас гадна сургалт, хэлэлцүүлэг, семинар болон ремикс тэмцээнүүд гэх мэтчилэн өргөн хүрээнд зохион байгуулагддаг билээ.

Харин уг фестивалийг эх орондоо зохион байгуулах эрхийг 2014 онд MAJESTY лэйбэлийн артист Б. Билигүүдэй INTRO International Music Festival-д оролцож ирсэн цагаас эхлэн энэхүү хөгжмийн наадмын талаар анхлан мэдэж авсан ба 2017 оны сүүлээр БНХАУ-ын түнш MAJESTY лэйбэлд INTRO электроник хөгжмийн наадмыг Монгол улсад зохион байгуулах онцгой саналыг тавьсан байна.

Улмаар 2018 оны 8-р сарын 4-ний өдөр Монгол шилтгээнд INTRO International Electronic Music Festival-ыг амжилттай зохион байгуулсан бөгөөд үүнээс хойш олон залуусын хүсэлт мөн хийж бүтээх хүсэлдээ хөтлөгдөж энэ жил INTRO наадмын 10 дахь жилийн ойг тохиолдуулан илүү өргөн цар хүрээтэйгээр, зун болгон зохион байгуулдаг болох зорилготой дахин ажиллаж байна.

Энэ зуны фестиваль нь 8 сарын 16, 17-ны өдрүүдэд Монгол шилтгээнд зохион байгуулагдах ба та бүхэн мөн 7 сарын 26-ны өдрөөс эхэлсэн урьдчилсан арга хэмжээнүүд болох live stream бичлэгүүд, 5 шөнийн клубийн эвент болон олон нийтийн үйл ажиллагааг сонирхох боломжтой.

Эх сурвалж: maad.mn

САНАЛ БОЛГОХ