UB Info бизнес, улс төрийн судалгааг үнэгүй хийдэг боллоо

UB Info

Томоохон хэмжээний судалгаа хийнэ гэхэд таны санаанд юу бууж байна?

Манайхан саяхныг хүртэл судалгаа хийхдээ оюутан хүүхдүүд хөлслөн гадуур гүйлгэж хүмүүсээс гуйж судалгаа бөглүүлдэг байсан. Эсвэл олон ажилчид, сурагчидтай байгууллага сургуулиудад тараан хүчээр шахам бөглүүлдэг байсныг санаж байна уу?

Цаасан дээр бөглүүлсэн тэр судалгааг нэгтгэх, дүгнэлт гаргах гэх мэтийн талаар бүр дурсаад ч хэрэггүй байх.

Өнгөрсөнд ийм байж харин одоогийн байдлаар ихэнх хувь хүмүүс, бизнесийн байгууллагууд “facebook”, “google forms” зэргийг ашиглан судалгаа хийдэг ч тэр бүр хүссэн үр дүндээ хүрч чаддаггүй. Судалгаа нь зорилтот хэрэглэгчиддээ хүрдэггүй.

Аливаа бизнесийн эцсийн зорилго нь “ХҮН” буюу хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан борлуулах зорилготой байдаг.

Тэгвэл:

  • Хэрэглэгч хэрхэн худалдан авах шийдвэр гаргадаг вэ?
  • Худалдан авах шийдвэр гаргахад юу нөлөөлдөг вэ?
  • Хэрэглэгч ямар үйлчилгээг хүсдэг вэ?

Эдгээр асуултад хариулах боломжтой болсноор хэрэглэгчийн зан төлөв, дадал зуршилд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ холбож борлуулалтаа өсгөх боломжтой болно.

Тиймээс UBinfo танд, танай байгууллагад тусалж 700,000 гаруй хэрэглэгчдийг хамрах хамгийн үр дүнтэй, үнэн зөв, өргөн цар хүрээтэй судалгааг үнэгүй хийж өгөхөөр боллоо. UBinfo аппликейшний дийлэнх хэрэглэгчид хэрэгцээт мэдээллээ ухаалаг утсаараа авдаг 35-аас дээш насны удирдах албан тушаалтай, санхүүгийн хувьд чадамжтай секторт багтах хүмүүс байдаг бөгөөд тэд бол таны “зорилтот хэрэглэгчид” юм.

Нийгмийн энэ хэсгийн хэрэглэгчид “facebook”, “google forms” гэх мэт платформуудын судалгааг тэр бүр бөгөлдөггүй гадуур таарах судалгаа санал асуулгад цаг зав гаргах боломжгүй байдаг учир бид орхигдсон хэсэгт хүрнэ.

Бид судалгаа, санал асуулгийг зориулалтын хэрэгсэл ашиглан онлайнаар явуулж, зорилтот хэрэглэгчдэд орон зайнаас үл хамааран хялбархан хүргэх бөгөөд мэдээллийг түргэн шуурхай цуглуулж, задлан шинжлэх гэх мэт бүхий л ажлыг танд хийж өгөх юм.

Энэ бол азтантай, бэлэгтэй судалгаа

Маш энгийн. Та ямар ч судалгаа хийлгэж болно. Судалгааг бөглөсөн нийт хэрэглэгчид дундаас азтан тодруулан гарын бэлэг бэлэглэх бөгөөд энэ бэлэг нь танай байгууллагын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ байж болох юм.

Үүний давуу тал нь судалгаа бөглөх хэрэглэгчдийн тоог нэмэх, бараа бүтээгдэхүүнээ хялбар сурталчлах боломж. Хүргэлтийг бид хийнэ.

Цагаа хэмнэж, ажлаа хөнгөвчлөхөд тань бид тусална. Судалгааны үр дүндээ тулгуурлан хэрэглэгчиддээ тохирсон маркетингийн үйл ажиллагаа явуулж үргүй зардлаа багасга.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 75752020, 99930350

САНАЛ БОЛГОХ