Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Камержуулалт / Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо/”-ын ажил

Зар, тендер


Огноо: 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр


Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Камержуулалт / Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо/”-ын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-19/0127


Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Камержуулалт /Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо/”-ын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.


Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.


Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.


Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн туршид хүчинтэй байна.


Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:


1. Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын борлуулалтын дундаж орлого нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.

2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх.

3. Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын гэрээний үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь 1 удаа ажилласан байх.


Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм


Зураг төсөл боловсруулах байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд эх хувиас өнгөтөөр хуулбарлан ирүүлнэ.


Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог:


ЗТ-6.4 Барилга байгууламжийн дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл болон түүнээс дээш,


Эсвэл


ЗТ-7.4 Барилга байгууламжийн дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл болон түүнээс дээш,


Камер угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд бөгөөд эх хувиас өнгөтөөр хуулбарлан ирүүлнэ. Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог:


БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт болон түүнээс дээш,


Эсвэл


БА-7.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт болон түүнээс дээш.


Тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 16ны өдрийн 11 цаг 20 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 1012 тоот өрөөнд нээнэ. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.


Дотоодын давуу эрх тооцно.


Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох бусад материалыг www.tender.gov.mn, www.ub-procurement.mn цахим хуудаснаас, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу-15, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Утас: 75757810