“Багшийн хөгжлийн ордны хөрсний усыг тогтоох, хөрсний усыг ашиглах загвар төсөл, хэрэгжүүлэх ажил /СБД, 8 дугаар хороо/ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах”

Зар, тендер


Огноо: 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр


Тендер шалгаруулалтын нэр: “Багшийн хөгжлийн ордны хөрсний усыг тогтоох, хөрсний усыг ашиглах загвар төсөл, хэрэгжүүлэх ажил /СБД, 8 дугаар хороо/ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах”


Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-19/133


Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос “Багшийн хөгжлийн ордны хөрсний усыг тогтоох, хөрсний усыг ашиглах загвар төсөл, хэрэгжүүлэх ажил”-ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.


Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж цахим тендерийн баримт бичиг болон холбогдох материалыг татаж авна уу.


Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө тендерт оролцох хураамж болох 50 000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.


Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.


Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй буюу 30 000 000/гучин сая/ төгрөгнөөс багагүй байна


Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх.


Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо:


Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өргийн 30 хувиас багагүй буюу 18 000 000 /арван найман сая/ төгрөгнөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Шаардлагагүй.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Барилга хот байгуулалтын яамнаас олгодог:

2.3.2. Хөрсний ус доошлуулах, шүүрүүлэх, эргийн бэхэлгээ, далан суваг үүний дотор төмөр замын далан, хоолой болон газар шорооны тусгай ажил болон түүнээс дээш эсвэл

- БА-2.2. Усны барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил болон түүнээс дээш Мөн

2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт болон түүнээс дээш эсвэл

БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт болон түүнээс дээш Тендерийн хамт тендерийн баталгаа ирүүлэх: Шаардлагагүй.

Тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 30 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын тендерийн нээлтийн 1012 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох бусад материалыг www.tender. gov.mn, www.ub-procurement.mn цахим хуудаснаас, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу-15, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Утас: 75757810