Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын харилцаа холбооны тоон технологийн тоног төхөөрөмжийн сайжруулах тендерийн баримт бичиг

Зар, тендер


Огноо: 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр


Тендер шалгаруулалтын нэр: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын харилцаа холбооны тоон технологийн тоног төхөөрөмжийн сайжруулах тендерийн баримт бичиг


Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-19/110


Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын харилцаа холбооны тоон технологийн тоног төхөөрөмжийн сайжруулах тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.


Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу


Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 (тавин мянга) төгрөгийг банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлсөн байх ёстой.


Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.


Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:


Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын борлуулалтын дундаж орлого нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.


Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.


Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу
2017, 2018 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг үндсэн гүйцэтгэгчээр нийлүүлсэн байх.

Ижил төстэй ажилд тоног төхөөрөмж нийлүүлсэн туршлагыг тооцно.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй

Тендерийн хамт дараах үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг

Тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цаг 30 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 1012 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох бусад материалыг www.tender. gov.mn, www.ub-procurement.mn цахим хуудаснаас, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу-15, Нийслэлийн Засаг захиргааны IV байр, 10 дугаар давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Утас: 75757810.