Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын материаллаг баазыг бэхжүүлэхэд шаардагдах компьютер, техник хэрэгсэл нийлүүлэх

Зар, тендер


Огноо : 2019.08.15


ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР: Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын материаллаг баазыг бэхжүүлэхэд шаардагдах компьютер, техник хэрэгсэл нийлүүлэх


ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ДУГААР: БХД-18/19


Багахангай дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын материаллаг баазыг бэхжүүлэхэд шаардагдах компьютер, техник хэрэгсэл нийлүүлэх тухай битүүмжилсэн цахим тендер ирүүлэхийг урьж байна.


Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг татаж авна уу.


Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.


Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.


Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2017,2018/-н борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2017, 2018/

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож байгаа үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй

Тендерийн хамт 792 000 / долоон зуун ерэн хоёр мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 00 минут-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 20 минут-т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй.

Багахангай дүүрэг, 1 дүгээр хороо, хорооны байр 2 давхар, 207 тоот Худалдан авах ажиллагааны алба, мэргэжилтэн Д.Ганчимэг, утас 70491050,86096095 Цахим хаяг: www.tender.gov.mn