Монголбанкинд “All flash storage” нийлүүлэх,

Зар, тендер


Огноо: 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр


ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР: Монголбанкинд “All flash storage” нийлүүлэх,


ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ДУГААР: Б-2019/6


Монголбанк эрх бүхий тендерт оролцогчоос “All flash storage” нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.


Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000 (тавин мянга) төгрөгөөр худалдан авч болно. Тендерийн баримт бичгийн үнийг Монголбанкны 4101000014 тоот дансанд (дансны нэр: тендерийн хороо) тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна:

Борлуулалтын хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жил:

/2017, 2018 оны санхүүгийн тайлан/

Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгох үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 40 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй бөгөөд тендерт оролцогчид давуу эрхийн зөрүү тооцохгүй болно. Хувилбарт тендер ирүүлэхийг зөвшөөрөхгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

МОНГОЛБАНК Бага тойруу-3, 15160, Улаанбаатар хот, Монголбанкны “Өргөтгөл” байрны 2 дугаар давхар, 37 тоот өрөө, Утас: (976-11) 311039, факс: (976-11) 311471