Корнелл насос, вакуум насосны хамт нийлүүлэгчийг сонгон шалгаруулах-2.

Зар, тендер


Огноо : 2019.08.16

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР: Корнелл насос, вакуум насосны хамт нийлүүлэгчийг сонгон шалгаруулах-2.


ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ДУГААР/ГЭРЭЭНИЙ ДУГААР: УСУГ-ХА-2019-185


Ус сувгийн удирдах газар эрх бүхий тендерт оролцогчдоос корнелл насос, вакуум насосны хамт нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.


Тухайн тендерт эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгний цахим тендерийн хураамж төлж оролцоно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.


Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.


Үүнд:


-Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.


-Сүүлийн 2 жилд буюу 2017, 2018 онуудад ижил төстэй гэрээ хийсэн тухай мэдээлэл ирүүлнэ.


-Борлуулалтын орлого нь сүүлийн 2 жил /2017, 2018/ тус бүр тухайн барааны төсөвт өртөгөөс дээш байх.


-Тендерийн хамт 3,500,000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.


-Хүчинтэй байх хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал.


Тендерийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системээр тендерийн материалаа ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 30 минут-аас нээнэ.


Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ус Сувгийн Удирдах газар, Токиогийн гудамж-5 өөрийн байр, Р.Батсүрэн Утас: 70157018-121