Ус сувгийн удирдах газарт цахилгаан хаалт болон үл буцаах клапан нийлүүлэгчийг сонгон шалгаруулах.

Зар, тендер


Огноо : 2019.08.16


ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР: Ус сувгийн удирдах газарт цахилгаан хаалт болон үл буцаах клапан нийлүүлэгчийг сонгон шалгаруулах.


ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ДУГААР/ГЭРЭЭНИЙ ДУГААР: УСУГ-ХА-2019-309


Ус сувгийн удирдах газар эрх бүхий тендерт оролцогчдоос цахилгаан хаалт болон үл буцаах клапан нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.


Тухайн тендерт эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгний цахим тендерийн хураамж төлж оролцоно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.


Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.


Үүнд:


-Сүүлийн 2 жил буюу 2017,2018 оны Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.


-Сүүлийн 2 жилд буюу 2017, 2018 онуудад тус бүр ижил төстэй гэрээ хийсэн тухай мэдээлэл ирүүлнэ.


-Борлуулалтын орлого нь сүүлийн 2 жил буюу 2017,2018 онд төсөвт өртгийн 100%-с дээш байх.


-Тендерийн хамт 1,800,000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.


-Хүчинтэй байх хугацаа: 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрийг дуустал.


Тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системээр тендерийн материалаа ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 10 цаг 30 минут-аас нээнэ. Гадаадын этгээд оролцох эрхгүй.


Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ус Сувгийн Удирдах газар, Токиогийн гудамж-5 өөрийн байр, С.Чинбаатар Утас: 70157018-121