ЗӨВЛӨХИЙН ТЕНДЕРИЙН УРИЛГА-1

Зар, тендер


Огноо : 2019.08.16


Ус сувгийн удирдах газар нь Худалдан авалтын программ хангамж нийлүүлэх, УСУГ-ЗҮ-2019-44 -ийг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул Худалдан авалтын программ хангамжийн ажил гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.


Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг хураангуй жагсаалтад орсон дараах зөвлөхүүдэд хүргүүлж байна:


1. Ай ти систем ХХК
2. Лидер вишн групп ХХК
3. Ай Си Би Си ХХК
4. Фин тек солюшнс ХХК


Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон Бага үнийн аргад үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.


Зөвлөхийн саналын урилга нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:

Бүлэг 1 - Урилга

Бүлэг 2 - Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа (Тендерийн өгөгдлийн хүснэгтийн хамт)

Бүлэг 3 - Техникийн санал - жишиг маягт

Бүлэг 4 - Санхүүгийн санал - жишиг маягт

Бүлэг 5 - Ажлын даалгавар

Бүлэг 6 - Гэрээний жишиг маягт

Бүлэг 7- Тендерийн баталгаа

Энэхүү баримт бичгийг хүлээн авсан тухай албан ёсоор мэдэгдэнэ үү.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж-5, Ус Сувгийн Удирдах газар, өөрийн байр, 201 тоот, Хангамж, үйлчилгээний хэлтэс, С.Чинбаатар, Утас: 70157019-121