“Өрхийн эрүүл мэндийн төвийн засварын ажил / Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо/”-ын ажил

Зар, тендер


Огноо: 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр


ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР: “Өрхийн эрүүл мэндийн төвийн засварын ажил / Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо/”-ын ажил


ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ДУГААР: НХААГ-19/129


Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос “Өрхийн эрүүл мэндийн төвийн засварын ажил /Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо”- ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.


Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж цахим тендерийн баримт бичиг болон холбогдох материалыг татаж авна уу.


Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө тендерт оролцох хураамж болох 50 000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.


Тендерт оролцогч нь санхүүгийн болон ажлын туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:


Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын борлуулалтын дундаж орлого нь төсөвт өртөгийн 50 хувиас багагүй байна.


Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх.


Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын гэрээний үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь 1 удаа ажилласан байх.


Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм


Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог:


2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт болон түүнээс дээш, эсвэл


БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил болон түүнээс дээш.


Тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цаг 40 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын тендерийн нээлтийн 1012 тоот өрөөнд нээнэ.


Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.


Дотоодын давуу эрх тооцно.


Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны IV байр, 10 давхарт


Холбоо барих утасны дугаар: 75757810 Цахим хаяг: www.tender.gov.mn, www.ub-procurement.mn