“Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хэсгийн тохижилт /БЗД, 26 дугаар хороо/”-ын ажил

Зар, тендер


Огноо: 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр


Тендер шалгаруулалтын нэр: “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хэсгийн тохижилт /БЗД, 26 дугаар хороо/”-ын ажил


Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-19/130


Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хэсгийн тохижилт /БЗД, 26 дугаар хороо/”-ын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.


Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.


Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.


Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн туршид хүчинтэй байна.


Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн (2016, 2017, 2018 он) борлуулалтын дундаж орлого нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.


Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх.


Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 оны аль нэг жилд төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байх.


Ижил төстэй ажилд зам, талбайн тохижилтын ажил хийж гүйцэтгэсэн туршлагыг тооцно.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог:

2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт болон түүнээс дээш эсвэл

БА-8.1. Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилт болон түүнээс дээш эсвэл

Зам, тээврийн хөгжлийн яамнаас олгодог:

Зам, талбайн тохижилтын ажил хийх, засварлах болон түүнээс дээш. 
Мөн

Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог:

2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1- 5 давхар хүртэл) болон түүнээс дээш,

2.3.2. Хөрсний ус доошлуулах, шүүрүүлэх, эргийн бэхэлгээ, далан суваг үүний дотор төмөр замын далан, хоолой болон газар шорооны тусгай ажил болон түүнээс дээш эсвэл

БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил болон түүнээс дээш,

БА-3.2 Усны барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил болон түүнээс дээш. Тендерийн баталгааны үнийн дүн: 7,600,000 /Долоон сая зургаан зуун мянга/ төгрөг

Тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цаг 30 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 1012 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох бусад материалыг www.tender.gov.mn, www.ub-procurement.mn цахим хуудаснаас, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу-15, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Утас: 75757810