Авто замчдын гудамжнаас Монполимет комплекс орон сууц хүртэлх авто зам /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо/

Зар, тендер


Огноо: 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр


Тендер шалгаруулалтын нэр: Авто замчдын гудамжнаас Монполимет комплекс орон сууц хүртэлх авто зам /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо/ Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-19/070


Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Авто замчдын гудамжнаас Монполимет комплекс орон сууц хүртэлх авто зам /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо/-ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж цахим тендерийн баримт бичиг болон холбогдох материалыг татаж авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө тендерт оролцох хураамж болох 50 000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Авто зам угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь:

Зам тээврийн яамнаас олгодог:

Хатуу хучилттай зам барих болон түүнээс дээш

Барилга Хот, байгуулалтын яамнаас олгодог:

Хуучин бол:

2.2.4. Дулааны болон усан хангамжийн гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт болон түүнээс дээш эсвэл

Шинэ бол:

БА-3.4 Дулааны гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт болон түүнээс дээш

Эрчим хүчний яамнаас олгодог:

0,4-10кВ- ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооны: Б ангилал 5

Харилцаа холбооны сүлжээ дэд бүтцийн суурьлуулалт засвар үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл Үүнд:

Гадна холбооны кабель, шугамын угсралт, засварлалт

Тендерийн хамт 5,500,000 /таван сая таван зуун мянга) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 15 цаг 30 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын тендерийн нээлтийн 1012 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны IV байр, 10 давхарт Холбоо барих утасны дугаар: 75757810 Цахим хаяг: www.tender.gov.mn, www.ub-procurement.mn