ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Зар, тендер


1. “Эрдэнэс Монгол” ХХК нь “Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордын нөөцийн тайлангийн үнэлгээ, олон улсын стандартад нийцүүлэх хайгуулын ажлын төлөвлөгөө боловсруулах” зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордын Шинэ-Усны хэсгийн нөөцийг олон улсын нөөц, баялгийн ангилалд нийцүүлэх ажлын хүрээнд “Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордын нөөцийн тайлангийн үнэлгээ, олон улсын стандартад нийцүүлэх хайгуулын ажлын төлөвлөгөө боловсруулах” болно.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь

• Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

• 2017, 2018 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй үйлчилгээний жагсаалт

• Өргүй тухай Нийгмийн даатгалын тодорхойлолт

• Зөвлөх хуулийн этгээдийн 2017, 2018 оны санхүүгийн чадавхын мэдээлэл, санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажуулсан дүгнэлт

• Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө бүрэн төлсөн байна. Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолт /Хэвлэмэл хуудсын доод хэсэгт байрлах тоо, тэмдэгт орсон 36 оронтой нууц дугаарыг гаргацтай байхаар ирүүлнэ./

• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа

• Компанийн боловсон хүчний мэдээлэл

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцох боломжтой эсэх. Зөвшөөрөхгүй

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 30 минут хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 00 минутын дотор ирүүлнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, Моннис Тауэр 14 давхар Утас: +976 75553399-215, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжилтэн З.Санчир