Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй 105 дугаар сургуулийн дээврийн засвар /СХД, 11 дүгээр хороо/-ын ажил

Зар, тендер


Огноо : 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр


ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй 105 дугаар сургуулийн дээврийн засвар /СХД, 11 дүгээр хороо/-ын ажил


ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ДУГААР: НХААГ-19/136


Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “105 дугаар сургуулийн дээврийн засвар‘ / СХД ,11 дүгээр хороо/-ын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.


Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу


Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.


Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн туршид хүчинтэй байна.


Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:


Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын борлуулалтын дундаж орлого нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.


Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:


Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх.


Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:


Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын гэрээний үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Зураг төсөл боловсруулах байгууллага нь дараах тусгай зөвшөөрөл ирүүлнэ.

Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог:

1.2.1. 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ)

1.2.4 Дотор усан хангамж, ариутгах татуурга, халаалт, салхивч агаар сэлгэлт, хөргөлтийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл

1.2.5 Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл (10кВ хүртэл), дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, дохиолол, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл, орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл /КИП/, автоматикийн зураг төсөл

1.2.6 Техник, эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв болон түүнээс дээш

ЗТ-3.1 Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл

ЗТ-8.1 Орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилтийн зураг төсөл

ЗТ-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын систем, гадна салбар шугам сүлжээ,түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл

ЗТ-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл

ЗТ-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл /КИП/, автоматикийн зураг төсөл

3Т-6.4 Барилга байгууламжийн дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл

ЗТ-11.1 Барилга байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, төсөв болон түүнээс дээш.

Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөл ирүүлнэ.

Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог:

2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил /1-5 давхар хүртэл/

2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт болон түүнээс дээш

эсвэл

БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил

БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт болон түүнээс дээш

Тендерийн баталгааны үнийн дүн:

1,300,000 /Нэг сая гурван зуун мянга / төгрөг

Тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 1012 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох бусад материалыг www.tender.gov.mn, www. ub-procurement.mn цахим хуудаснаас, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу-15, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Утас: 75757810