XMF-2019 - 8 сарын 24-нд “ОЛОН УЛСЫН DJ” нар тоглоно

UB Info

Та тасалбараа авж амжсан уу?

Сүүлийн гурван жилийн турш Монгол улсад уламжлал болон зохион байгуулагдаж байгаа XMF хөгжмийн наадам өнөөдөр маш гайхалтай болж байна. Наадмын хоёр дахь өдөр маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд 17 цагаас эхэлнэ.

Тус өдөр Дотоодын чадварлаг артистуудаас гадна Ази болон Европын орнуудад алдартай олон улсын DJ нар та бүхний сонорыг мялаахаар бэлдэж байна. Энэ өдөр бидэнтэй цуг Dj bachka, Dj Bilguudei мөн ази болон европын алдарт DJ нар болох DJ yamato, DJ Koo, DJ Husman, үзэсгэлэнт DJ Cookie, DJ Kylie, Tungeevang&Raaban нар хүрэлцэн ирж та бүхний зүрхний хэмнэлийг түргэсгэх болно.

Мөн Voice of Mongolia Шоуны шүүгч дуучин УКА, реппэр Цэцэ, реппэр Don dior нар өөрсдийн сор болсон уран бүтээлээ та бүхэнд толилуулах болно. Ингээд хамтдаа XMF 2019 ОУ-ын хөгжмийн наадам дээр дахин уулзацгаая.

Та бүхэн тасалбараа SHOPPY.MN болон SOCIAL PAY-р худалдан аваарай.

Тасалбар худалдан авах: shoppy.mn

САНАЛ БОЛГОХ