Podcast гэж юу вэ? Хаанаас сонсох вэ?

UB Info

Замын түгжрэл дунд гиюүрэн суухдаа, гадуур алхаж байхдаа, цаг баримтлах гэдгийг мэддэггүй хүмүүсийг хүлээн суухдаа, ажлаа хийж байхдаа та хөгжим сонсдог уу? Тийм бол би үүнийг “буруу зуршил” гэж хэлье.

Яагаад?

Мэдээж бид баяр жаргалтай үедээ, сэтгэлээр унасан үедээ дуу хөгжмөөс гайхалтай мэдрэмж авж түүгээрээ сэтгэл хөдлөлөө тэжээдэг ч тархинд юу үлддэг вэ? Хэдэн мөр дууны үг, тэр үеийн багахан сэтгэл хөдлөл. Дуу сонсох тэр цагийг үеийг түүнтэй төстэйгээр орлуулан таны тархинд мэдлэг нэмэх, бусдын үзэл бодлыг ойлгох, амьдралын хэвшлийг тань эерэгээр өөрчлөх зүйл бий.
Тэр бол “PODCAST”.

Тогтсон форматтай, хугацаатай, мөн зорилготой эдгээр аудио бичлэгүүдийг сонссоноор та төрөл бүрийн сэдвүүдээр мэдлэгээ нэмэх, мэдээлэл хүлээн авах боломжтой юм.

Хаанаас?

UBinfo-ийн хэрэглэгчид аппликейшн дотроосоо Монголын бүх подкастыг сонсох боломжтой болсон бөгөөд энд таны сонирхох бүх төрлийн сэдэв бий. Та аппликейшны "Podcast" хэсгээс өөрт таалагдсан подкастаа сонсож, дагах, сэтгэгдэл бичих, like дарах, share хийж бусдадаа сонирхуулах боломжтой. Мөн та апп-аас гарч утсаа түгжсэн ч подкастаа сонсож болно.
Хэрэв та контент бэлтгэгч бол
75752020 утсаар бидэнтэй холбогдон UBinfo-ийн подкастчидтай нэгдэх сайхан боломж бий.

Хэрхэн эхлэх вэ?

Заа би одооноос подкаст сонсдог болноо гээд л шууд бөөнөөр нь төрөл төрлийн олон контент сонсох хэрэггүй. Эхлээд өөрийн хамгийн их сонирхдог сэдвээсээ эхэл. Та кино сонирхогч бол кино урлагын талаар, номыг шимтэгч бол номын талаарх мэдээлэл өгдөг подкаст гээд таны хүссэн сэдвийн контентуудыг манай подкастчид бэлтгэдэг болсон.

Эцэст нь UBinfo-оос танд дараах “PODCAST”-уудыг санал болгож байна.

1. UNLOCK podcast

Монгол хэл дээр тэр бүр хэвлэгдэн гардаггүй хувь хүний хөгжил, шинжлэх ухаан, намтар төрлийн номуудын агуулгыг ярьж мэдээллийг анлок хийдэг подкаст. Хамгийн гол нь подкастыг сонсоод өнгөрөх биш номыг нь бүрэн эхээр нь унших хүслийг төрүүлж чаддагаараа онцлог юм. Үүнээс гадна номын сонголт дээр үнэхээр ярих зүйлгүй. Маш гоё гоё номуудыг сонгодог учраас энэ подкастыг ширээний номтой зүйрлүүлж болно.

2. Cool Mongol podcast

Уйдах, залхах цаг танд гарахгүй ярилцлагууд энд бий. Маш сонирхолтой зочдыг урьж, илэн далангүй яриаг өрнүүлдэг учир таны амьдралыг үзэх үзэлд багахан ч болов өөрчлөлт авчирна.

3. Reader.mn podcast

Энэ бол Монголд хэвлэгдэн орчуулагдаж гарсан номуудыг сонгон тухайн номын агуулга зохиолчын мэдээлэл гэх мэтчилэн бүх талын мэдээллийг өгдөг подкаст. Мөн тэдний ярианаас та тухайн номын талаар илүү өөр өнцгийг сонсох болно. 

4. Rusty Talks podcast

Хамгийн сайн найзтайгаа ярилцаж байгаа мэт мэдрэмжийг тэд өгч чадна. Кино урлагын талаарх бүхий л мэдээллийг, үзэл бодлыг, шинэ содон мэдээллийг тухайн подкастаас л сонсоно. Хамгийн гол нь тэд үнэхээр нээлттэй чөлөөтэй ярилцдаг учир таныг хэзээ ч уйдаахгүй.

5. Газар доорх яриа podcast

Шинээр эхэлж байгаа подкаст. Хамгийн таалагдсан зүйл нь тэд зочинтойгоо маш нээлттэй ярьж сэдэв зааж өгөлгүйгээр өөрийнх нь хүссэн сэдвийг яриулдаг. Бүр тэдний уриа нь энэ үг: Бид улс төржиж бухимдахгүй, бид амттай хоолны жор заахгүй бид зүгээр л зочидтойгоо нээлттэй ярьж тэдний дуртай зүйлсийн талаар халуун яриа өрнүүлэх болно.

САНАЛ БОЛГОХ