Монгол эрчүүдийн хийморийн хэмжилт

UB Info

Өглөө сэрсэн чинь хийморь маань 87% байна.

Гэрээ цэвэрлээд хогоо асгатал 56% болж буурлаа. Юу ч хийхгүй зүгээр суухаар яадаг юм бол гээд цаг орчим суутал 10 минут тутамд 2%-иар багасаад байхаар нь гайхаад хартал өмдөө газар тавьчихсан байж. Тэлээ нь газар хүрсэн гэсэн үг!

Хийморь 44%. Туршилт хийхээр шийдэж нар луу 30 секунд ширттэл 66% болтлоо өслөө. Гэвч сохрох шахав. Өчигдөр баасан гараг байсан тул толгой жоохон өвдөж байна. Эхнэрээрээ толгойгоо бариултал шууд 50 хувь хийморь алга болдог юм байна. 33%. Гайхаад элдэв ном судар хартал тэргүүндээ эмэгтэй хүний гар хүргэдэггүй юм байна шүү дээ.

Шүршүүрт орчихоод хумсаа автал ухаан алдах гэж байна. Хагас сайн өдөр хумсаа авчихаж. Хийморь 10-хан хувь!!! Нэгэнт хийморьгүй болсон тул уснаас гарах гэж байгаад халтираад шагайгаа мулталчихлаа. Шагайгаа хартал ямаа буусан байна.

Шилийн богд орохоос өөр гарц алгадаа...

САНАЛ БОЛГОХ