Экстрим аялагчдын анхааралд, PATRIOT CAMPERS Монголд орж ирлээ

UB Info
Гэр бүлээрээ хөдөө экстрим аялал хийх дуртай, адал явдал эрэлхийлэгч хүний зайлшгүй сонирхож үзэх чиргүүл

Австралид үйлдвэрлэгдэн дөрвөн жил дараалж дэлхийн шилдэг чиргүүлээр тодорсон PATRIOT CAMPERS брэндийг Монголд TIC 4x4 & Outdoor компани оруулж ирэн үзэсгэлэнгийн танхимаа амжилттай нээлээ.

Уужим тал нутаг, онгон байгальтай Монгол улсад маань хангай, говиос эхлээд үзэж харах, зорих газар баршгүй их. "Монголд 5,000 одтой зочид буудал байдаг" хэмээн гаднынхны хэлдгээр аль ч зүг руу аялсан тэнгэр дүүрэн одод гялалзаж ямар ч тансаг зочид буудлаас илүүтэй анир чимээгүй, үзэсгэлэнт орчин угтаж авдаг. Иймдээ ч Монголчууд бид аль болох байгальтайгаа уусан нэгдэж адал явдлаар дүүрэн машинтай аялал хийх дуртай. Ялангуяа техник технологи хөгжсөн өнөө үед гэрийн тав тухыг авсаархан чиргүүл болгон хувиргаж хүссэн машинтайгаа холбон, хүссэн газраа хоноглон аялах боломжтой болсон нь адал явдал эрэлхийлэх хүслийг улам бүр бадрааж байгаа билээ.

Хөдөө хээр гаран экстрим аялал хийх дуртай жинхэнэ off-road адал явдал сонирхогч Монгол залуус дэлхийд тэргүүлдэг, олон арван шагналын эзэн Patriot Campers чиргүүлийн тухай аль хэдийнэ дуулсан төдийгүй удаан хугацааны турш худалдан авах хүсэлтэй байсаар ирсэн. Тэгвэл энэ боломжийг Б.Тамир тэргүүтэй TIC 4X4 & Outdoor компани хэрэглэгчиддээ олгохоор наймдугаар сарын 24-ний өдөр Patriot Campers-ийн албан ёсны эрхтэй үзэсгэлэнгийн танхимаа нээлээ.

Үүнтэй холбогдуулан Чингисийн өргөн чөлөө дагуу сүрлэг тоноглолтой төрөл бүрийн жийп хөлөглөсөн эрхмүүд үзэсгэлэнгийн танхимд цуглан Patriot Campers-ийн үүсгэн байгуулагч Жастин Монтесалво болон түүний гэр бүлтэй биечлэн танилцаж алдарт чиргүүлүүдийг тайлбарлуулсан юм. Өөдрөг энергитэй upbeat ая эгшиглэж, мэргэжлийн тогоочид ил гал дээр барбекью шаран Pilsner Urquell брэндийн хүйтэн шар айргаар үйлчилж байх зуур эрчүүд өөрсдийн хамгийн дуртай сэдэв болох автомашин болон экстрим аяллын ертөнцөд "гээгдсэн" байлаа.

Яг л бүсгүйчүүд шоппинг хийхээрээ ядрахаа мэдэлгүй явдаг шиг эрчүүд автомашин, чиргүүлүүдийн тухай хэдэн ч цаг хамаагүй ярилцахад бэлэн гэлтэй. Гэхдээ мэдээж тэд өөрсдийгөө ийнхүү баярлуулахын зэрэгцээ гэр бүлийн гишүүддээ аль болох ая тухтай аялал зохион байгуулах хүслээр халамжит хань, үр хүүхдүүдийнхээ хамт хүрэлцэн ирж "дугуйтай гэр" гэгддэг чиргүүлүүдийг хамт сонирхож үзсэн юм.

"Би Б.Тамиртай 2 жилийн өмнө танилцаж найзууд болсон. Бид Patriot Campers-ийн бүтээгдэхүүнүүд Монголын эрс тэрс уур амьсгал, бартаат замд төгс тохирно гэж үзсэн тул ийнхүү хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Ийм үзэсгэлэнтэй оронд бүтээгдэхүүнээ нэвтрүүлж байгаадаа маш их баяртай байна" хэмээн Жастин Монтесалво арга хэмжээг нээж үг хэллээ. Тэрээр үзэсгэлэнгийн танхимын нээлтэд оролцохоос гадна өөр нэгэн чухал даалгавар хэрэгжүүлэхээр Монголд хүрэлцэн ирээд байгаа юм. Тодруулбал Жастин өөрийн зохион байгуулдаг "Patriot Games" телевизийн шоуны гуравдугаар улирлын шинэ дугаарыг Монголд хийхээр болжээ.

TIC 4x4 & Outdoor компанийн захирал Б.Тамирын хувьд бага байхаасаа хѳдѳѳгѳѳр загас, ан гѳрѳѳнд явж ѳссѳн бѳгѳѳд ѳѳрийн энэхүү туршлага дээр тулгуурлан салбартаа хамгийн шилдэг гэсэн бүтээгдэхүүнүүдийг сонгон Монголчууддаа санал болгохоор компаниа үүсгэн байгуулжээ. Тэрээр мөн Patriot Campers-ийн чиргүүлүүдээс гадна бусад бартаат замын болон аяны шилдэг бүтээгдэхүүнүүдийг эх орондоо нэвтрүүлэн цогцлон хүргэж байна.

Мэдээний дэлгэрэнгүйг buro247.mn-ээс уншаарай.

САНАЛ БОЛГОХ