Бяцхан үрсдээ зөвхөн чанартайг

UB Info

Та хүүхдийнхээ хувцас хэрэглэлийг хаанаас авдаг вэ?

Мэдээж хүүхдийн хувцас хэрэглэлийг өөртөө сонгодог шиг зүгээр л нэг таалагдсан, чамин харагдсан бараагаа сонгож болохгүй. Эмзэг нандин үрсдээ хамгийн чанартай, баталгаатай зүйлсийг сонгох нь тэдний эрүүл мэндэд анхаарч буйн илрэл юм. Хямд материалаар хийсэн, үйлдвэрлэгч тодорхойгүй хувцас хэрэглэл, хүүхдийн тоглоомыг үр хүүхдэдээ хэрэглүүлнэ гэдэг хугацаа нь дууссан хоолоор тэднийгээ хооллож байгаагаас ялгаагүй зүйл юм.

Учир нь…

Хямд материалтай, үйлдвэрлэгч тодорхойгүй бараа материалууд нь ихэвчлэн хүний биед хортой, бактери үржүүлэгч, хорт хавдар үүсгэгч материал, бодис агуулсан байх магадлалтай байдаг. Иймээс л “чанарын шаардлага” гэдэг үгийг алхам тутамдаа санах хэрэгтэй юм.

Тиймээс бид танд дэлхийн стандартад нийцсэн “FDA” болон “Green” сертификаттай “BPA”/поликарбонат/ бодис найрлагад нь огт ордоггүй олон улсын чанарын шаардлагыг бүрэн хангасан дээд зэрэглэлийн бараа бүтээгдэхүүнүүдийг оруулж ирэн худалдаалдаг “Hey Mom” дэлгүүрийг танилцуулж байна.

“Hey Mom” дэлгүүр нь хүүхэд болон ээжүүдэд зориулсан хувцас хэрэглэл, тоглоом, ном, ариун цэврийн хэрэглэл болон нярайн бүх төрлийн хэрэгслийг Америк, Герман, Солонгос, Англи, Франц зэрэг орнуудаас сорлон оруулж ирдэг учир та чанар баталгаанд санаа зовох шаардлагагүй.

Мөн дэлгүүр хэсэж амждаггүй завгүй ээж нартаа зориулан хүргэлтийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд таны захиалсан барааг өдөрт нь хүргэж өгөх болно. Та “Hey Mom” дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг сонирхохыг хүсвэл ЭНД дарна уу.

Хаяг: БГД Баруун 4зам, Gem Palace-ийн 9 давхарт 
Цагийн хуваарь өдөр бүр: 10:30-21:00 
Утас: 88852652, 89806021 
Facebook Page хуудас: “Hey Mom baby products” 
Instagram хуудас: "Heymom.babyproducts"

САНАЛ БОЛГОХ