“Оюу толгой” компани Дотоодын тэтгэлэгт болон “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-өө зарлалаа

UB Info

“Оюу толгой” компани 2010 оноос хойш 2500 гаруй оюутан, сурагчдыг тэтгэлэгт болон бусад боловсролын хөтөлбөртөө хамруулсан бөгөөд Дотоодын тэтгэлэгт болон “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-өө дахин зарлалаа.

Дотоодын тэтгэлгийг 25 оюутанд олгох бөгөөд тэтгэлэгт сургалтын төлбөр, сар бүрийн тэтгэмж, хөдөө орон нутгийн оюутанд дотуур байрны төлбөр, “Оюу толгой” ХХК-ийн "Залуусын хөгжлийн хөтөлбөр"-т хамрагдах боломж зэрэг багтана.

Ерөнхий шалгуур:
• Монгол Улсын иргэн байх
• Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 2, 3, 4 дүгээр дамжааны өдрийн ангийн оюутан байх
• Сурлагын голч дүн 3.2 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
• Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.

“Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т ЕБС-ийн 12-р ангийн 50 сурагчийг шалгаруулж авна.

Ерөнхий шалгуур:
• Монгол Улсын иргэн байх
• Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагч байх
• Сурлагын дүн 85 ба түүнээс дээш байх (100 онооны үнэлгээгээр)
• Нийгмийн оролцоо, манлайлах чадвар сайтай байх

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.ot.mn

САНАЛ БОЛГОХ