Хаббл дуран анх удаа манай нарны аймгийн гадуур орших гарагаас усны уурыг илрүүлэв

UB Info

"College London" их сургуулийн судлаачдын баг K2-18b's хэмээх гарагийн атмосферээр нэвтрэн гарсан гэрлийг шинжлэх алгоритмыг хөгжүүлж, Хаббл сансрын дурангийн 2016-2017 онд цуглуулсан тоон баримтыг ашиглан нэгэн сонирхолтой үр дүн гарган авсан байна. Судалгааны үр дүнд гарагийн агаар мандлаас усны уурын молекулыг илрүүлсэн ба устөрөгч болон гели байх магадлалтай гэсэн аж.

Азот болон метаны молекулууд байгаа гэдэгт судлаачид итгэж байгаа ч одоогийн ажиглалтаар үүнийг илрүүлэх боломж байхгүй байна.

K2-18b гарагийг 2015 онд Кеплер сансрын дуран илрүүлсэн бөгөөд 100 гаран супер-Дэлхийн нэг байжээ. Сонирхуулахад K2-18b гараг нь дэлхийгээс 123.93 гэрлийн жилийн зайтай ба дэлхийгээс 8 дахин их масстай, K2-18 гэх улаан одой одыг тойрон эргэдэг байна.

Жич: Супер-Дэлхий хэмээх ангилал нь дэлхийгээс том мөртлөө Далайн ван гарагаас жижиг гарагуудын ангилал аж.

САНАЛ БОЛГОХ