Хэрхэн NASA-н сансрын нисэгч болох вэ?

UB Info

Анх NASA байгуулагдаад үйл ажиллагаа явуулж эхлэх үед батлан хамгаалах албанаас сансрын нисэгч нарыг сонгодог байжээ. Меркури сансрын хөлөгт багтахын тулд сонгогдсон хүмүүс нь 180 см-аас намхан байх ёстой төдийгүй нисгэгчийн туршлагатай, инженерийн суурьтай байхыг шаарддаг байж.

Харин одоогийн NASA сансрын нисэгч нарыг сонгохдоо тавьдаг ерөнхий шалгуур нь гэвэл:

1. Инженер, биологийн шинжлэх ухаан, компьютер юм уу математикийн шинжлэх ухааны бакалаврын зэрэг;
2. Дор хаяж 3 жилийн тухайн салбартаа ажилласан туршлага, эсвэл 1'000 цаг жет нисдэг тэрэг жолоодсон байх;
3. NASA-гийн сансрын нисэгчдийн биеийн хүчний бэлтгэлийг тэсвэрлэх чадвартай байх. Мөн түүнчлэн нүдний хараа нүд тус бүртээ 20/20 байх (нүдний шил зүүдэг байж болно).

2016 онд NASA-д хамгийн олон буюу 18,000 хүн сансрын нисгэгч болох хүсэлт гаргасан бөгөөд тэднээс 120-г нь сонгож ярилцлагад дуудсан байна. Энэ тоо улам багассаар эцсийн сонголт хийгдсэний дараа сансрын нисэгчид 2 жилийн бэлтгэлийн хөтөлбөрийг гүйцээдэг байх нь ээ.

Бас нэг сонирхолтой юм нэмж хэлэхэд сансрын нисэгчид Олон Улсын Сансрын Станцад ажиллаж байх хугацаандаа талх идэх хориотой байдаг. 1968 оны Жемини аяллын сансрын нисэгч нууцаар хачиртай талх авч яваад нэг л хазахад үртэс нь хаа сайгүй тарж, агаарын хоолой, нарийн төхөөрөмжүүд рүү орж гэмтээх шахсан байдаг. Тиймээс сансрын нисэгч болохыг хүссэн хүмүүс минь, эртнээс хичээлээ сайн хийж, талх бага идэж сурч дээ!

Жич: Манай Бүдэг цэнхэр цэг facebook page хуудас руу сансрын нисэгч болох мөрөөдөлтэй гэсэн нэг 10 жилийн сурагч бичсэн билээ. Тэр эрхэм Гүррагчаа гуай яаж сансарт ниссэн, түүний сансрын нисэгч болсон үйл явцын тухай сонирхож мөн өөрөө ирээдүйд хэрхэн сансрын нисэгч болох тухай зөвлөгөө авах хүсэлтэй байсан. Энэхүү оруулгыг түүнд зориулж байна!

САНАЛ БОЛГОХ