Нано алмаз агуулсан солир

UB Info

Байнгын мөргөлдөөн болон даралтад өртөж байдаг тул солирын чулуулагт алмаз байх нь тийм ч гайхам үзэгдэл биш. Гэсэн хэдий ч энэ зурагт үзүүлсэн Алмахитта ситтагийн алмазнууд нь бусадтайгаа харьцуулахад "аварга том" байсан нь судлаачдын анхаарлыг татсан байдаг.

Тийм хэмжээний алмаз бүрэлдэн тогтох нарийн нөхцөлүүдийг судалж үзсэний дараа судлаачид уг солир нь эртний "алдагдсан" гарагийн хэлтэрхий байж болох юм гэсэн таамаглал дэвшүүлсэн байдаг. Учир нь бусад солируудтай харьцуулахад хамаагүй том хэмжээний ийм алмаз бүрэлдүүлэхийн тулд тухайн объект дор хаяж Буд гарагийн хэмжээтэй байх шаардлагатай ажээ.

Энэ бяцхан алмазын хэлтэрхий нарны аймаг бүрэлдэж байх эхэн үед үүссэн ч, асар их цохилтын нөлөөгөөр бутарсан эртний гарагийн үлдэгдэл байх нь ээ. Хачин юм шүү, иймхэн жижиг деталийг үзээд л хаанаас, хэзээ ирсэн, ямар биетийн хэлтэрхий болохыг тогтоочихдог хүмүүс бид ч бас ч гэж ухаантай бичнүүд байгаа юм даа.


САНАЛ БОЛГОХ