Монгол хүний зан төлөвийн сонирхолтой статистик

UB Info

Бидний дунд хэн илүү мөнгө хэмнэдэг талаар тогтсон хандлагууд байдгаас хамгийн түгээмэл нь “орлогын төвшин бага байх нь мөнгө хэмнэх байдлыг нэмэгдүүлдэг” гэх юм.

Тэгвэл бид судалгаагаараа дамжуулан иргэдээс “Хэрэгцээгээ хязгаарлаж хэмнэлт гаргадаг уу?” хэмээн асууж орлогын төвшин болон мөнгө хэмнэх байдал хоорондоо харилцан хамааралтай эсэхийг тодруулахыг зорилоо.

Манай иргэдийн дундаж цалин 2019 оны 2-р улирлын байдлаар 1,161.2 мянган төгрөг бөгөөд тэднийг цалин хөлсний бүлгээр ангилахад:

  1. 300’000– 500’000 төгрөгийн цалинтай 13.2%
  2. 500.‘000– 900’000 төгрөгийн цалинтай 30.9%
  3. 900’000 – 1’800’000 төгрөгийн цалинтай 28.2%
  4. 1’800’000–с дээш төгрөгийн цалинтай иргэд 11.8% -г тус тус эзэлж байна.

Судалгааны үр дүнд 500’000 - 1’800’000 төгрөг хүртэлх цалинтай 10 хүн тутмын 6 нь хэмнэлт гаргахыг илүүд үздэг бол 4 нь мөнгөө хэмнэдэггүй байна. 500’000-1’800’000 төгрөг хооронд зөрүү их байгаа ч иргэдийн мөнгө хэмнэх хандлага тус зөрүүнээс үл хамааран ижил түвшинд байна. Түүнчлэн 1’800’000–аас дээш орлоготой иргэдийн хэмнэлт гаргахыг хичээдэг байдал 500‘000 -аас доош орлоготой иргэдтэй харьцуулахад 18% -р илүү өндөр байна.

Дээрх үр дүнг зан төлөвийн эдийн засгийн онолын үүднээс мөнгө зарцуулах шийдвэр гаргалтын 90% нь хүний сэтгэл хөдлөл, мэдрэмж, сэтгэл зүйн хэрэгцээнд тулгуурлан явагддагтай холбон тайлбарлаж болно. Сэтгэл судлалд ихэнх хүмүүс тодорхой нэг зүйлийг худалдан авахыг яагаад тэгтлээ хүсдэг вэ гэдгээ ухамсарладаггүй учир нь тархи бидний шийдвэр гаргах явцыг үл анзаарагдах аргаар жолооддог хэмээн мөнгө зарцуулах, хэмнэх төлөвийг тодорхойлдог.

Иймд хэмнэх чадвар нь орлогын төвшингээс илүү таны шийдвэр гаргах байдлаас хамаарах тул та сарын нийт зардлаа тооцож аль хэсэгт нь хэмнэлт гаргах боломжтойгоо тодорхойлж санхүүгийн шийдвэрээ зөв гаргаарай.




САНАЛ БОЛГОХ