Туркийн Анталия хот руу шууд нислэгтэй боллоо...

UB Info

Дэлхийн аялал жуулчлалын хамгийн эрэлттэй чиглэлүүдийн нэг болох Туркийн Анталия хот руу 10 сарын 28-ны өдрөөс эхлэн Улаанбаатараас шууд нислэг эхэлнэ.

Турк руу визгүй зорчдог Монголчуудын хувьд энэ нь улам таатай мэдээ болж байна. Анталия нь Туркийн аялал жуулчлалын нийслэл бөгөөд сүүлийн жилүүдэд энд ирэх аялагчдын тоо улам өсч байгаа юм.

2018 оны байдлаар Турк Улс 45 сая жуулчин хүлээн авснаас 13,6 сая гаруй нь зөвхөн Анталияг зорин ирсэн байна. Монголын аялал жуулчлалын салбарт анх удаа Улаанбаатар-Анталия хотын чиглэлийн шууд нислэгтэй багц аяллуудыг Туркийн аялалд тэргүүлэгч “Ориг Трэйвэл” ХХК зохион байгуулж байгаа юм.

Тус компани нь Анталия хотын 5 одтой зочид буудлуудын TURSAB нийгэмлэг, Казакстаны SCAT Airlines компаниудтай хамтран ажилласнаар жуулчдын зорчих, буудаллах өртгийг хамгийн хямд түвшинд байлгах боломжтой гэж мэдээллээ.

Анталиягийн эртний Ром, Визант, Османы эзэнт гүрний үеэс үлдсэн түүхэн дурсгалт объектууд нь орчин үеийн барилгажилтад өртөөгүй байдаг.

Тухайлбал Грекийн бурхан Аполлоны сүм, амфитеатр, Йивлийн цамхаг зэргийг дурьдаж болно. Түүнчлэн, “Хөвөн цамхаг” гэж нэрлэгддэг, ЮНЕСКО-гийн хосгүй өвүүдийн нэг Памуккалегийн байгалийн өвөрмөц тогтоцтой цогцолбор, алдарт Дюдены хүрхрээ нь дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдын зорьж очдог гол газрууд ажээ.

Мөн Турк улсын үйлчилгээний салбар нь үйлчлүүлсэн хүн бүртээ сэтгэл ханамжтай байдлыг үлдээж чаддаг гэдгээрээ алдартай. Сүүлийн жилүүдэд Монголчууд Хятадын Хайнань арлыг бус агаарын бөмбөлгөөр хөөрч, усан онгоцоор зугаалан шүхрийн экстрем аялал хийхээр Анталияг зорих нь ихсээд байна.

Агаарын, авто болон усан замын тээвэр, зочид буудлын сүлжээ сайн хөгжсөн нь жуулчид Анталияд төдийгүй Туркийн газар нутгаар төвөггүй аялж, зорчих боломжийг нээжээ.

Та дэлхийн соёлын өв болсон Турк улсруу мартагдашгүй аялалд гарахыг хүсвэл ЭНД дарж facebook page хуудсаас болон доорх дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7733 9797

Facebook Page: Origtravel - Ориг Трэйвэл 

САНАЛ БОЛГОХ