Д.Ганзориг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга боллоо

Засгийн газар

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Эрүүл мэндийн шалтгаанаар хэмээн бичсэн түүнийг өргөдлийг Ерөнхийлөгч хүлээн авч, оронд нь Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох асуудлыг зөвшил­цөх тухай албан бичгийг УИХ-д хүргүүлсэн юм. Тэгвэл парламент Бригадын генерал Д.Ганзоригийг томилохыг дэмжив. Нэр дэвшигч Д.Ганзориг нь 48 настай. Тэрбээр 2015 онд Бригадын генерал цол хүртсэн юм. • 1980-1990 ЗХУ-ын 8 дугаар дунд сургууль • 1990-1995 онд ОХУ-ын Тамбов хотын Цэргийн дээд сургууль • 1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль • 2001-2002 онд АНУ-ын Явган цэргийн офицерын дамжаа • 2007-2008 онд АНУ-ын Команд штабын коллеж • 2011-2012 онд АНУ-ын Армийн дайны коллежийг тус тус төгссөн. • 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн салааны захирагч • 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш • 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих сургалтын төвийн орлогч дарга • 2003-2007 онд Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн • 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга • 2010-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албанд референт • 2012-2014 онд Зэвсэгт хүчний жанжин штабт газрын орлогч дарга • 2014 оноос Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа. Түүнийг томилох эсэхийг хэлэлцэх үеэр гишүүд зэвсэгт хүчинд алба хашиж байсан, өндөр цол хэргэмтэй хүмүүс янз бүрийн ТББ, фронт хөдөлгөөнд элсэж байгааг анхаарч, таслан зогсоохыг сануулж байлаа.


САНАЛ БОЛГОХ