Нийгмийн эмзэг асуудал болсон нийтийн байрнуудыг журамлана
Нийслэлийн хэмжээнд 649 барилгад нийтийн байрны үйлчилгээ эрхэлж байна. Тэдгээрт 6000 орчим хүн амьдардаг аж. Хамгийн олон нийтийн байр Чингэлтэй дүүрэгт байдаг бөгөөд, нийт 149 барилга тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Сонгинохайрхан 126, Баянгол дүүрэгт 144, Баянзүрх 143, Хан-Уулд арав, Сүхбаатарт 77-н нийтийн байрны зориулалттай барилга буйг албаны хүн хэлж байна. Нийтийн байрны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй этгээдүүд ихэвчлэн хувь хүмүүс байдгийг мөн статистик харуулж байна. Тодруулбал, дээрх 649 байршилд буй нийтийн байрны ердөө 26 нь ААН-ийнх бол, үлдсэн нь хувь хүмүүсийн эрхэлж буй бизнес. Гэвч нийтийн байрнууд нь нийгмийн эмзэг асуудал болоод байгаа нь олон жишээ харуулж байна. Тэнд хүн тавтай тухтай амьдрах орчин үгүй, бие засах газар, хог хаяг цэг алга, усанд орох нөхцөл байхгүй. Дээрээс нь гэмт хэрэг, зөрчил, хууль бус үйлдлүүдийг гааруулах, өнгөлөн далдлах, нуух, үйлдэх газар болоод байгаа нь үнэн. Зөвхөн өнгөрсөн онд нийтийн байранд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил 1146 байгаа нь дээрх дүгнэлтийг нотолно. Энэ бол зөвхөн цагдаагийн байгууллагад дуудлагаар бүртгэгдсэн тоо. Харин мэдэгдэж, бүртгэгдээгүй гэмт хэрэг, зөрчлүүдийг нэмбэл түүнээс хэд дахин олон. Мөн оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байсан 140 гэмт хэрэгтнийг нийтийн байранд орогносон байхыг олсон гээд бодоход тэнд амьдарч буй хүмүүсийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөл байхгүйг харуулж байгаа юм. Тэгвэл НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар нийтийн байрнуудыг ашиглах журмыг хэлэлцэж эхлэв. Уг журмаар нийтийн байрны үйлчилгээ эрхлэгч этгээдийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгоно. Тодруулбал, өөрийнх нь түрээсэлж буй нийтийн байранд хүний эрүүл мэнд, тав тухыг алдагдуулсан орчин бүрдэхгүй, гэмт халдлагаас оршин суугчдыг хамгаалах үүрэг нь тус байрны эзнийх байх юм. Мөн нийтийн байрныхаа эргэн тойрон дахь 50 хүртлэх нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулж, мод бут, зүлэг тарьж ургуулан, хайс, хашлага, хог, хогийн савыг арчлах ёстой болж байна. Мөн нийтийн сууцанд стандартад нийцсэн бие засах газар, муу усны нүхтэй байж, цахилгаан болон хийн халаагуур эсвэл шаардлага хангасан зуух ашиглах шаардлагыг тавих юм байна. Мөн стандартаар нийтийн байрны хэмжээ хамгийн багадаа 18 м/кв байх ёстой. Энэ мэт стандарт, шаардлагуудыг мөрдөөгүй тохиолдол хоёр болон түүнээс дээш удаа гарвал үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцлах аж. Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Нийтийн байранд амьдарч буй түр оршин суугчдын бүртгэл судалгааг гаргах, татварт хамруулах, эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийг олж тогтоох, орон байрны аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн норм шаардлагыг шалгах зорилгоор нийтийн байрнуудад нэг сарын хугацаатай шалтгалт хийсэн. Улмаар эдгээр байрнуудад төвлөрсөн шугамд холбогдоогүй, зөөврийн устай, гаднаа нүхэн жорлонтой, галын самбар, хор цахилгааны утасгүй, байшин хоорондын зай ойр зэрэг түгээмэл зөрчлүүд илэрсэн. Түүнчлэн үйлчилгээ эрхлэгч, оршин суугчид нь хууль ёсны бүртгэлгүй байсан” хэмээн хэлж байв. Нийслэлийн хэмжээнд 649 барилгад нийтийн байрны үйлчилгээ эрхэлж байна. Тэдгээрт 6000 орчим хүн амьдардаг аж. Хамгийн олон нийтийн байр Чингэлтэй дүүрэгт байдаг бөгөөд, нийт 149 барилга тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Сонгинохайрхан 126, Баянгол дүүрэгт 144, Баянзүрх 143, Хан-Уулд арав, Сүхбаатарт 77-н нийтийн байрны зориулалттай барилга буйг албаны хүн хэлж байна. Нийтийн байрны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй этгээдүүд ихэвчлэн хувь хүмүүс байдгийг мөн статистик харуулж байна. Тодруулбал, дээрх 649 байршилд буй нийтийн байрны ердөө 26 нь ААН-ийнх бол, үлдсэн нь хувь хүмүүсийн эрхэлж буй бизнес. Гэвч нийтийн байрнууд нь нийгмийн эмзэг асуудал болоод байгаа нь олон жишээ харуулж байна. Тэнд хүн тавтай тухтай амьдрах орчин үгүй, бие засах газар, хог хаяг цэг алга, усанд орох нөхцөл байхгүй. Дээрээс нь гэмт хэрэг, зөрчил, хууль бус үйлдлүүдийг гааруулах, өнгөлөн далдлах, нуух, үйлдэх газар болоод байгаа нь үнэн. Зөвхөн өнгөрсөн онд нийтийн байранд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил 1146 байгаа нь дээрх дүгнэлтийг нотолно. Энэ бол зөвхөн цагдаагийн байгууллагад дуудлагаар бүртгэгдсэн тоо. Харин мэдэгдэж, бүртгэгдээгүй гэмт хэрэг, зөрчлүүдийг нэмбэл түүнээс хэд дахин олон. Мөн оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байсан 140 гэмт хэрэгтнийг нийтийн байранд орогносон байхыг олсон гээд бодоход тэнд амьдарч буй хүмүүсийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөл байхгүйг харуулж байгаа юм. Тэгвэл НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар нийтийн байрнуудыг ашиглах журмыг хэлэлцэж эхлэв. Уг журмаар нийтийн байрны үйлчилгээ эрхлэгч этгээдийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгоно. Тодруулбал, өөрийнх нь түрээсэлж буй нийтийн байранд хүний эрүүл мэнд, тав тухыг алдагдуулсан орчин бүрдэхгүй, гэмт халдлагаас оршин суугчдыг хамгаалах үүрэг нь тус байрны эзнийх байх юм. Мөн нийтийн байрныхаа эргэн тойрон дахь 50 хүртлэх нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулж, мод бут, зүлэг тарьж ургуулан, хайс, хашлага, хог, хогийн савыг арчлах ёстой болж байна. Мөн нийтийн сууцанд стандартад нийцсэн бие засах газар, муу усны нүхтэй байж, цахилгаан болон хийн халаагуур эсвэл шаардлага хангасан зуух ашиглах шаардлагыг тавих юм байна. Мөн стандартаар нийтийн байрны хэмжээ хамгийн багадаа 18 м/кв байх ёстой. Энэ мэт стандарт, шаардлагуудыг мөрдөөгүй тохиолдол хоёр болон түүнээс дээш удаа гарвал үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцлах аж. Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Нийтийн байранд амьдарч буй түр оршин суугчдын бүртгэл судалгааг гаргах, татварт хамруулах, эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийг олж тогтоох, орон байрны аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн норм шаардлагыг шалгах зорилгоор нийтийн байрнуудад нэг сарын хугацаатай шалтгалт хийсэн. Улмаар эдгээр байрнуудад төвлөрсөн шугамд холбогдоогүй, зөөврийн устай, гаднаа нүхэн жорлонтой, галын самбар, хор цахилгааны утасгүй, байшин хоорондын зай ойр зэрэг түгээмэл зөрчлүүд илэрсэн. Түүнчлэн үйлчилгээ эрхлэгч, оршин суугчид нь хууль ёсны бүртгэлгүй байсан” хэмээн хэлж байв.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй