Тендер шалгаруулалтын нэр: Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: НХЭГ/ССХ-2019/01 Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь эрх бүхий тендерт оролцогчоос “Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах” тендерт оролцох тухай санал ирүүлэхийг урьж байна. Тендерийн материалыг төрийн худалдан авах ажиллагааны систем www.tender.gov.mn хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50,000 төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны мерчантийн системийг ашиглан төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерийг дараах 8 багцад хуваан зарлаж байгаа бөгөөд тендерийн баталгаа шаардана. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Үүнд: Багц-1.Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “Барилгын цахилгаанчин” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах Багц-2. Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “барилгын засал чимэглэлчин” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах Багц-3. Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “оёмол бүтээгдэхүүний оёдолчин” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах Багц-4. Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “мах боловсруулах үйлдвэрлэлийн ажилтан” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах Багц-5. Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “Сүү боловсруулах үйлдвэрлэлийн ажилтан” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах Багц-6. Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “арьс шир боловсруулалтын технологийн ажилтан” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах Багц-7. Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “эсгий, ноос, ноолуур боловсруулах анхан шатны технологийн ажилтан” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах Багц-8. Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын хүрээнд “Зочид буудлын өрөөний үйлчлэгч” бэлтгэх сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах Тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 08–ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар нэвтэрч ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг 30 минутад Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд нээнэ. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Дотоодын давуу эрх тооцохгүй. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Г.Амарын гудамж, соёлын төв өргөө “Г” корпус 5 давхарт, Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газар, 509 тоот өрөө, Утас: 70130502
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй