Хүүхдэдээ итгэхгүй бол таны хүүхэд сахилга баттай болж чадахгүй

UB Info

Өглөө нойрмоглон унтахын оронд эртлэн босож дасгал хийхэд түлхэц өгөх таны дотоод хүчийг сахилга гэх бөгөөд биеийн, сэтгэл санааны бүхий л хүнд хэцүүг даван туулах тулгуур юм. Хүн алхам тутамдаа сахилга батанд суралцаж байдаг ч суурь нь байхгүй бол хэвшүүлэхэд тун хэцүү.

Сахилга баттай хүүхэд бол ирээдүйн хариуцлагатай насанд хүрэгч юм. Иймд эцэг эхчүүд хүүхдээ сахилга баттай болгох тал дээр сайтар анхаарах нь зүйтэй. Бага насны хүүхэд сахилга баттай байснаар компьютер тоглоом тоглохын оронд гэрийн даалгавраа хийх урт хугацааны зорилгоо чухалчилсан эрүүл сонголтыг хийж сурна.

Zeely нь Монгол хүний хариуцлагыг олон талаас судалдаг ба тус судалгаанаас “Бага насанд нь эцэг эх нь итгэж санаа бодлыг нь асуудаг байсан хүүхэд том болоод илүү сахилга баттай, хариуцлагатай болдог” гэсэн үр дүн гарсан юм.

Судалгаа: Zeely app хэрэглэгчдийн сэтгэл зүй судалгаа

Үүнээс үзэхэд таны хүүхдээ сахилга баттай болгох хүмүүжлийн арга барил нь хэт хянасан, захирсан байх нь буруу юм. Харин хүүхдэдээ итгэж байгаагаа харуулах, бие дааж аливааг тунгааж бодох, түүнийгээ илэрхийлэх боломж олгох нь чухал бөгөөд ингэснээр хүүхэд өөрийн үзэл бодолдоо эзэн болж сахилга баттай болж төлөвшинө.

Сахилга бат сул хүүхдийн шинж:

- 4 нас - том хүний яриаг тогтмол таслах, байнга өөрөө урдуур нь орж ярих
- 6 нас – унтах цаг болоод орондоо орсон ч уйдсанаасаа болоод тогтмол орноосоо босох.
- 8 нас – эцэг эх нь хориод байхад нууцаар түргэн хоол идэх
- 10 нас - сургууль дээрээ хичээлээ анхаарахгүй, үзгээрээ тоглох
- 12 нас – хөгжим тоглож сурахыг хүсэж байгаа гэж байнга хэлэх ч огт оролдож үзэхгүй байх
- 14 нас – найзуудын буруу уруу таталтад автаж хулгай хийх
- 16 нас – машин барьж явахдаа мессеж бичих
- 18 нас – шалгалтандаа бэлдэхийн оронд хэт их цагийг найзуудтайгаа зугаацаж өнгөрүүлэх

Эх сурвалж: zeely

САНАЛ БОЛГОХ