Нобелийн физикийн шагналтнууд тодорчээ

UB Info

Шведийн Эзэн хааны шинжлэх ухааны академи нь 1901 оноос хойш Нобелийн нэрэмжит хүндэт шагналуудыг олгож байгаа билээ. 2019 оны Нобелийн физикийн шагналын хагас нь James Peebles хэмээх эрдэмтний "Сансар судлалын онолын нээлт" ажилд , шагналын үлдсэн хагас нь Michel Mayor болон Didier Quelez нарын "Нар шиг одыг тойрон эргэдэг нарны аймгаас гадуурх гарагуудын нээлт" ажлуудад тус тус өгсөн байна.

Их тэсрэлтийн онол нь 14 тэрбум жилийн өмнө ертөнц үүссэн гэж үздэг бөгөөд тэр үед ертөнц маш нягт бас асар өндөр температуртай байжээ. Түүнээс хойш ертөнц тэлж , тэлэхийн хэрээр хөрсөөр 400 мянган жилийн дараа гэрлийн цацраг орон зай дундуур аялах боломжтой "тунгалаг" болжээ. Одоо ч гэсэн тэр гэрлийн цацаргалтууд бидний ойр орчимд байдаг ба ертөнцийн нууцыг өөртөө агуулж байгаа билээ.

Харин James Peebles-ийн онолын тооцооллоор бид дээрх нууцуудыг нэг нэгээр нь тайлж байгаа билээ. Түүний ажлын үр дүн нь үнэхээр гайхширмаар бөгөөд од гараг эрхсийг бүрдүүлэгч матери нь ертөнцийн зөвхөн 5% бөгөөд үлдсэн 95% нь одоогоор бүрэн тайлагдаж амжаагүй байгаа Хар матери болон Хар энерги ажээ.

1995 оны 10-р сард Michel Mayor болон Didier Queloz нар нь Сүүн-Зам галактик дотроос нарны аймгаас гадуур орших гарагыг илрүүлжээ. Францын өмнөд хэсэгт орших "Haute-Provance" одон орны судалгааны төвд ажиллаж байхдаа "51 Pegasi b" гарагыг олж илрүүлсэн ба энэ гараг нь Бархасбадьтай жишихүйц том хийн гараг байжээ. Дээрх нээлтүүд нь сансар судлалд хувьсгалыг эхлүүлсэн бөгөөд үүнээс хойш бид өөрсдийн амьдардаг галактикдаа 4000-аас дээш гарагын илрүүлээд байгаа билээ.

Энэ хувьсгал онолын физикийн салбарт ч нөлөөлсөн ба Хар матери болон Хар энерги хэмээх ойлголтуудыг заавал судлахад хүргэсэн. Энэ жилийн шагнал хүлээн авсан эрдэмтдийн ажил бидэнд нэг чухал зүйлийг өгүүлж байгаа билээ.

Та бөгтийж хөл рүүгээ биш харин өөдөө одод руу чиглэн харж яваарай.

Стивен Хокинг

САНАЛ БОЛГОХ