Орлогын тэгш бус байдал

UB Info

Орлогын тэгш бус хуваарилалт ямар байгаа бол хэмээн хэдэн тоо харав. Ингэхэд нийт иргэдийн 2.7 хувь нь 3.5 саяас дээш цалин авч байхад, 67 хувь нь 1 саяас бага цалин авч байна. Үүнээс гадна ногдол ашиг гэж зүйл бий. Үүнийг сонирхож үзтэл 10-с дээш хүнтэй компаниудаас 2 хувь нь л нээлттэй хувьцаат компани байна. Тэгээд ядуурал 28 хувьтай. Товчоор манай улсын орлогын тэгш бус байдал хэт аюултай түвшинд хүрсэн.

1. Ийм байхад манайд популизм төрөхгүй гээд яах вэ дээ. Баялгийн хуваарилалт нь нэг тал уруугаа хазайх тусам популизм төрөх магадлал өндөр болдог тухай хэлж байсан даа. Үүндээ АНУ-н сүүлийн 100 жилийн түүхийг дурдаж байсан. Тэгэхээр манайд бол зүгээр л популизм ургах хамгийн шим тэжээлтэй хөрс л гэсэн үг. Нөгөө Маслоу-н хэрэгцээний шатлал гэж байна аа даа. Өлсөж буй хүнд талх өгөхөд л та юу ч хэлж байсан итгэхээр байна шүү дээ.

2. Ийм байхад нийгмийн олон асуудал төрөхгүй гээд яах вэ дээ. Нийгмийн олон асуудал хөндөн бид ярилцдаг. Утаа, эрүүл мэнд, түгжрэл гээд маш их зүйл байдаг. Энэ бүхний цаана нөгөө л ядуурал, орлогын тэгш бус байдал байна даа гэж би хувьдаа боддог юм. Капиталист нийгэмд үнэгүй юм гэж байхгүй шүү дээ. Боловсрол үнэтэй, эрүүл мэнд үнэтэй, бүх зүйл үнэтэй. Тийм болохоор ядуурал нь юу юунаас илүү анхаарах ёстой суурь асуудал юм.

3. Ийм байхад бид хойч үедээ яаж тэгш хөрөнгө оруулах вэ дээ. Бид нар үнэхээр боломжгүй нөхцөлд байж байгаад гэнэт огцом дээшилсэн түүхэнд дуртай. Үүнийг "Underdog story" гэдэг. Гэхдээ бодит байдал дээр тэрхүү магадлал үнэхээр бага, боломжгүй зүйл. Яах вэ бүүр саяд нэг нтр бол тохиолдох байх. Гэхдээ бид нийгэмдээ ингэж хандаж болохгүй.
Аа ухаантай хүүхэд бол өөрөө гараад ирнэ гэх мэт ярьдаг. Үгүй шүү дээ, үгүй. Бид л тэр хүүхдийг гаргаж ирэх ёстой юм шүү дээ. Нэг хэсэг нь бүхий л том сургууль, сайн багшаас боловсрол авч, нэг хэсэг нь гадаа ус зөөж байдаг онцгүй л нийгмийг бүтээж дээ. Язгууртан, харцаас бүрдсэн эзэнт гүрэн юм уу хаашаа юм.

Та боддоо...

Нэг л өдөр Монголд хэн нэгний хүн гэдгээр нь биш зөвхөн ур чадварт суурилсан, цэвэр меритократ системтэй болно доо гээд. Нэг л өдөр тэтгэвэр, халамжийн бодлого нь нийтэд хүртээмжтэй Нидерланд шиг болно доо гээд. Нэг л өдөр хөрөнгө зах зээл дээр нь чөлөөтэй капитал урсаж байдаг, хүн бүр томоохон компаниудынхаа хувьцаа эзэмшигч болно гээд. Нэг л өдөр боловсролын чанар нь дэлхийд шуугиулдаг, олон Нобелийн шагналтанг төрүүлнэ дээ гээд. Ингээд бодохоор гоё байгаа биз. Ингэж л бид тэгш бус байдлын асуудлыг шийднэ дээ.

Тэгээд яана гэж?

Үүний тулд эхлээд энэ Нийгмийн даатгалын асуудлыг нэг тийш болгохсон /Нидерландын системийг нэвтрүүлж, хуульд өөрчлөлт оруулах л асуудал/. Хөрөнгө зах зээл дээр бодитой дэмжлэг олгохсон/ Зохицуулах байгууллагууд маань арай хурдан ажилладаг болж, сангуудад хуулийн дэмжлэг үзүүлэх л асуудал/. Эцэст нь хандлага, хандлага бас дахин хандлага.

Та ч ялгаагүй, би ч өөрцгүй Монголын л бүтээгдэхүүн, нэг л нийгэмд амьдарч буй хүмүүс.

/Орлогын тэгш бус байдалд Gini index нэг л дутмаг санагдаад байсан тул дээр оруулаагүй болно/

Эх сурвалж: Ganzorig Ganbat

САНАЛ БОЛГОХ