Онцлох тоглолт: The Lemons “III” цомгийн пянзны баяр

UB Info

Пянзны талаар хэн ч сонирхдоггүй бараг мартчихсан байсан үед “The Lemons”-чууд Монгол пянзны тэсрэлтийг 2018 онд “RED”-ээр эхлүүлж байв. Үүнээс хойш олон хамтлаг дуучид пянз гаргаж бид ч эргээд пянзны соёлд суралцаж эхэлсэн юм. Пянзны эрин үеийг дахин эхлүүлсэн тэдэнд талархаад баршгүй. 

The Lemons хамтлагийг цөөн үгээр дүрсэлбэл чанартай цөөн тэдний 2006 онд гаргасан “Red Album” бол Монголын хамгийн анхны инди рок цомог, 2009 онд гаргасан “Залуу Лениний ойролцоо гурван давхарт” цомгийн бүх дуу одоо ч хит хэвээр.  

Харин 2015 онд гаргаж байсан “III” цомгийн пянзны баяраараа 6-р сарын 23-нд Corporate Convention Center-д бидэнтэй дахин уулзахаар болсон байна. Хэрэв “The Lemons” хамтлагийн цомгууд жимс байсан бол “III” цомог бүрэн боловсорсон хамгийн тааламжтай, шүүслэг амттай үе нь байх. Paradise, Хүсэл, Сүүлийн уянга, Monad гээд энэ цомог бүхлээрээ бидэнд тайван хөвөх мэт мэдрэмжийг өгдөг. Үүнийг амьдаар сонсоно гэдэг бүр ч таашаалтай. 

Бас нэг баярламаар зүйл нь яг л бидний хүлээдэг час хийсэн цөөн хэдэн хамтлагууд хамт байх болно.

Тоглолтод:

- NISVANIS
- Night Train
- Bulsara
- A-Sound

Хэзээ: 2023.06.23-нд 18:00 цагаас

Хаана: Corporate Convention Center

Тасалбар: shoppy.mn

САНАЛ БОЛГОХ