Монголд зочлох жилийн хүрээнд Олон улсын хөрөнгө оруулагчид Монголд чуулж байна

UB Info

Монголд зочлох жилийн хүрээнд “Welcome to Mongolia” уриатайгаар зохион байгуулагдаж буй “Монголын Эдийн Засгийн Чуулган”-д Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Ашок Лаваса, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Азийн Бүс Нутаг Хариуцсан Захирал Сюзанна Харгитай, Европын парламентын Тээвэр, аялал жуулчлалын хорооны дэд дарга Иштван Ужели, Рио Тинто группийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон нар хүндэт илтгэгчээр хүрэлцэн ирэх ба дэлхийн топ 45 банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид оролцоно. 

Мөн Рио Тинто группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ 100 гаруй зочид төлөөлөгчийн хамтаар айлчилж Монгол орны маань Үндэсний их баяр наадам, соёл, уламжлалтай танилцаж, хүндэтгэл үзүүлэх юм. Энэхүү айлчлал нь Рио Тинто группийн 150 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлогтой болж байна.

Рио Тинто групп нь үйл ажиллагаа явуулж буй улсынхаа өв соёлыг хүндэтгэж, соёлын өвийг дэмжих төслүүдийг тогтмол хэрэгжүүлдэг ба “Соёлын өвийн үндэсний төв” болон “Монголын Урлагийн Зөвлөл” ТББ-тай хамтран “Өв Эрдэнэ” театрыг бүтээсэн билээ.

САНАЛ БОЛГОХ