Могой царайт амьгүй албатын хөлд жирийн ажилчид хэлмэгдэх ёсгүй

UB Info

Даргын даллагатай гэгддэг Р.Содхүү очсон газар болгоноо самарч хаясан мэдээллүүд хэвлэлээр түүх болж үлдсээр. Тэрээр одоо Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын даргаар ажиллаж буй. Мэргэжлийн хяналтыг хариуцаж байхдаа 300 шахам ажилтнаа золигт гаргаад, өөрөө гэмгүй үлдсэн явдал бий.

Түүний өмнөөс хариуцлага хүлээсэн төрийн албан хаагчдын гомдлын нулимс одоо ч хатаагүй байгаа. Харин өнөөдөр улсын бүртгэлийн алба хаагчид даргын өгсөн хууль бус үүрэг даалгаврын дарамтан дор ажиллаж байна. Гэхдээ Р.Содхүүг хүний гараар могой бариулаад өөрөө ямар ч хариуцлага хүлээхгүйгээр барахгүй дэвшин оддогийг мэддэг болохоор буруу шийдвэрийг биелүүлэхгүй гэдгээ хэлэх хүн олон байгаа аж. Ингэж “гэдийснээсээ” болж хоёр ч ажилтан сануулга аваад байгаа гэсэн мэдээлэл бий. Харин даргын хууль бус үйлдэл хэрээс хэтэрч байгааг тэвчих аргагүй болсон ажилтнууд түүний “но”-г дэлгэхэд бэлэн байгаа гэсэн.

Харамсалтай нь эрх баригчид иймэрхүү могой царайлсан амьгүй албатын толгойг илж өнгөрөөд, харин олон жирийн ажилтнуудыг хөлд нь үрэгдүүлдэг түүх давтагдах вий гэж болгоомжилж байна.


САНАЛ БОЛГОХ