Владимир Путин: ОХУ, БНХАУ-ын стратегийн түншлэлийн харилцааг сайжруулахад тохиромжтой цаг үе ирсэн

Мэдээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Москва хотод хоёр өдрийн албан айлчлал хийж байна. Ван И пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ. "ОХУ болон БНХАУ-ын хоорондын стратегийн түншлэлийн харилцааг сайжруулахад тохиромжтой цаг үе ирсэн"-ийг ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путин онцолсон байна. Мөн тэрбээр "БНХАУ-ын Гадаад хэргийн сайд ОХУ-д айлчилсан нь тус улсын Ерөнхийлөгч Ши Жиньпиний Москвад хийх албан айлчлалд бэлтгэхэд чухал алхам боллоо" гэж онцолсон байна. Үүгээр зогсохгүй БНХАУ-ын тал "Бүс ба Зам" олон улсын дээд хэмжээний чуулга уулзалтыг зөв цаг үед эерэг үр дүнтэйгээр зохион байгуулсан явдалд талархаж буйгаа илэрхийлжээ.

Харин "Хоёр улс худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, "Нэг бүс, Нэг зам" санаачилгыг хамтдаа дэмжих хэрэгтэй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдсэн байна. Түүний хувьд өнөөдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахаар төлөвлөөд байгаа юм.



САНАЛ БОЛГОХ