МЭНДЧИЛГЭЭ

Байр суурь


Монголын сэтгүүлчид бол байнгын онцгой байдалд нийгмийн салхи, шуургыг сөрөн тэмцдэг эрэлхэг дайчид юм. Сахилга хариуцлагатай, аз жаргалтай, шударга нийгмийг цогцлооход та бүхний хувь нэмэр чухал үүрэгтэй. Монголын сэтгүүл зүй тунгалаг, нийгэмдээ үр өгөөжтэй байхад гадаад хамтын ажиллагаа туйлын чухал гэдэг нь тодорхой.

Монголын “Өдөр Тутмын Сонинуудын Холбоо” “Дэлхийн Сонинуудын Холбоо”-д гишүүнээр элсэн орж байгаа нь Монголын ардчилал, чөлөөт хэвлэлийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн том алхам боллоо гэж үзэж байна. Энэ нь “Өдөр Тутмын Сонинуудын Холбоо”, Монголын сэтгүүл зүй, сонин хэвлэл дэлхийд үнэлэгдэж байгааг нотолсон чухал үйл явдал юм. Тиймээс эрүүл нийгмийн төлөө үзэг барьсан нийт дайчиддаа, Монголын өдөр тутмын сонины холбоонд халуун баяр хүргэж их үйлсэд нь амжилт хүсье.



МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
2017 оны 11 дүгээр сарын 09
Улаанбаатар хот


САНАЛ БОЛГОХ