А.Чеферин: Аваргуудын лигийг цуцлах боломжтой

ЗГМ: Сэдэв

Коронавирусийн нөхцөл байдал есдүгээр сар хүртэл энэ хэвээрээ үргэлжилбэл Аваргуудын лиг болон Евролигийн тоглолтууд бүр мөсөн цуцлагдахыг Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Александр Чеферин мэдэгдлээ. Мөн Чеферин хаалттай хаалганы цаана үзэгчгүй тоглолт явуулах нь цуцалснаас илүү үр дүнтэй арга гэдгийг онцолсон байна. Тэрбээр “Хэрвээ хяналтын албаныхан тэмцээнээ зохион байгуулахыг зөвшөөрөхгүй бол бид дагахаас өөр аргагүй. Дэлхийд ялангуяа Европт үүсээд буй энэ аймшигтай нөхцөл байдалд бид ахиц гарахыг хүлээж байна. Хаалттай хаалганы цаана үзэгчгүй тоглож, тоглолтуудаа зурагтаар үзэх нь хүмүүст хэрэгтэй. Тэд ч үүнийг хүсч байгаа. Ядаж ингэсэн нь хүмүүст эрч хүч, урам зориг өгнө шүү дээ. Энэ нь л хүмүүст эерэг эрч хүчийг авчрах хэрэгтэй зүйл нь. Магадгүй долоо, эсвэл наймдугаар сард тэмцээнүүд үргэлжлэх боломжтой. Харин бид тэмцээнүүдээ ес, аравдугаар сард зохион байгуулах боломжгүй” гэжээ. Аваргуудын лиг, Евролиг болон эмэгтэйчүүдийн Аваргуудын лигийн шигшээ тоглолтууд ирэх тавдугаар сард зохион байгуулагдах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон.

САНАЛ БОЛГОХ