"Land Rover"-ийн "Velar" юугаараа онцлог вэ

Мэдээ

"Land Rover" компани шинэ загварын "Range Rover Velar" автомашиныг үйлдвэрлэх болсон талаар мэдээллээ. Энэхүү шинэ загвар нь 2010 оноос хойш тус брэндийн SUV ангилалд шинээр нэмэгдэхээр болсон анхны автомашин болж байгаа юм. "Velar" хэмээх шинэ загварын автомашин нь "Evoque" болон "Range Rover Sport" загварын эзэлж чадаагүй байр суурийг нөхнө гэж үзэж байгаа юм. Энэхүү шинэ загвар нь "Evoque" загварын автомашинаас үл ялиг өндөр, гадна талын загварын шийдлийн хувьд "Range Rover Sport" загвараас илүү давуу талтайгаар бүтээгдэнэ гэж "Land Rover" компани мэдэгдсэн байна. Мөн "Velar” загвар нь “Range Rover”-ийг тэргүүлэхээс гадна орчин үеийн болон тансаг байдлыг тус брэндэд бий болгоно" гэж “Land Rover”-ийн загвар хариуцсан ахлах албан тушаалтан Гэрри Макговерн онцолжээ. Дээрх загварын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг гуравдугаар сарын нэгэнд танилцуулна гэж "Land Rover"-оос мэдээлсэн байна.



САНАЛ БОЛГОХ