“Tesla-ийн "Model 3" тун удахгүй
“Tesla-ийн "Model 3" загвар хэрэглэгчдэд хүрэхэд улам ойртсоор байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск 35 мянган ам.долларын үнэтэй автомашиныхаа зургаан секундийн танилцуулга бичлэгийг цацсанаас хойш хоёр долоо хоногийн дараа анхны загвар олон нийтэд ил болсон юм. “Tesla”-ийн хувьд “Model 3” загварын үйлдвэрлэлдээ маш эрчимтэй бодлого баримталж байгаа аж. Тухайлбал, тус компани Илон Маскийн үйлдвэрлэлийн зорилтод хүрэхийн тулд ирэх оны эцэс гэхэд 430 мянган ширхэг “Model 3” загварын автомашиныг үйлдвэрлэсэн байх шаардлагатай юм. Учир нь Илон Маск шинэ загвараа гол өрсөлдөгч "BMW 3 Series"-ээс илүү сайн борлуулахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.
Гэхдээ “Model 3”-ийн салон буюу дотоод загварын шийдэл, автомат жолоодлогын горим олон нийтийн анхаарлыг ихээр татаж байгаа юм. “Tesla”-ийн бусад загварыг эзэмшигчид 3000 ам.доллараар "бүрэн автомат жолоодлогын горим"-д шилжих үйлчилгээг авах, сонголт хийх боломжтой болсон байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй