Норвегийн аялагч Оскар Мамен Монголчуудын талаар

UB Info

Ерөнхийдөө Монголчуудаас илүүтэй нийт олноороо сайхан сэтгэлтэй ард түмнийг олох амаргүй билээ. Тэд өдөр тутмын амьдрал, ажил үүрэгтээ нухацтай, шашин шүтлэгтээ гүн хүндэтгэлтэй хандах бөгөөд айлчлан ирсэн анд нөхөр хийгээд явуулын хэн хүнийг зочлох хугацаанд нь унаа мал, эд хөрөнгийг нь хүртэл харж хандан, найрсаг дотноор хүлээн авдаг.

Монголчууд ганц нэгээрээ тэмцэх хийгээд нийт олноороо дайтахыг уриалсан алив ятгалгад үл автах боловч нэгэнтээ хөдөлбөл зогсооход бэрхтэй бөгөөд үр дагавар нь ямар мэт боловч тэмцэл тулаанд тэргүүнээ гудайлгалгүй орох чадалтай юм. Алив түмэн бэрхшээл, зовлон дунд дуулж наадаж яваа хүмүүс олонтоо тохиолдохоос биш гуниг гутралд автсан нь ховорхон болой...

Монголчууд чухал хэрэгт хүлээцтэй хандаж цаг нь ирэхэд үг дуугүй хэргээ бүтээнэ...Тэд юутай ч нүүр тулахад бэлэн мохошгүй зоригтой авч эр зоригтоо эрдсэн мунхаг нэгэн бус, алив аюул тохиолдоход гагцхүү чадах бүхнээ уужуу тайвнаар дайчлахын зэрэгцээ, хэр тааруухан хайр энхрийллээ ч үл мартах нь түүх бидэнд өгүүлдэг Чингис хааны тэр л мөн чанар буюу...

"Халх нүүдэлчид аядуу зөөлөн боловч үргэлж дуу хөөр болсон, шашин шүтлэгтээ үнэнч, түүхээ мартдаггүй, ямагт гэрэлт ирээдүйд тэмүүлсэн ард түмэн байсан юм. Ийм үндэстний сүлд хийморь хэзээ ч доройтох ёсгүй билээ" хэмээн Норвегийн аялагч Оскар Мамен Монголчуудаа үнэлж, захисан сэтгэлийн халуун дулаан үгсээ тэмдэглэж үлдээсэн нь өнөөгийн Монголчуудад хандсан захиас ч хэмээн хүлээн авбаас зохилтой санагдана.

Эх сурвалж: Hosoo Hosoo

САНАЛ БОЛГОХ