Сэтгэл хөдөлгөм "Audi R8 Spyder"
Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч "Audi" брэндийн "R8 Spyder" загвар хэрэглэгчдэд сонирхолтой, сэтгэл хөдөлгөм шийдлүүдийг санал болгож байна. Задгай дээвэртэй, спорт ангиллын энэхүү автомашин нь 540 морины хүчтэй, долоон шатлалт хурдны хайрцаг, V10 хөдөлгүүртэйгээс гадна 3.5 секундэд 96.5 км/цаг хүртэл хурдлах чадалтай. Хурдны дээд хязгаар нь 318.6 км/цаг юм байна. Түүнчлэн "Audi" компани “R8 Spyder” загвартаа хэд хэдэн шинэ шийдлүүдийг багтааж өгчээ. Тухайлбал, “bluetooth” микрофоныг суудлын бүсэд нэгтгэж өгсөн нь харьцангуй чөлөөт байдлаар дуудлага хийх боломжийг олгох аж.
Мөн жолоочийн кабинд 12.3 инчийн LCD дэлгэцтэй бүрэн дижитал хяналтын систем бүхий виртуал орчныг бүрдүүлж өгсөн байна. Хэрэглэгчдэд тухтай байх бүх боломжийг бүрдүүлж өгсөн "Audi”-ийн “R8 Spyder" загварын үнэ 175 мянга 100 ам.доллараас эхэлж байгаа аж.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй