"АНУ-ын 2018 оны төсөв эрүүл мэндийн салбарыг гамшигт унагаах төсөв боллоо" гэв

Мэдээ

АНУ-ын Бүгд найрамдах намын хууль тогтоогчид 2018 оны төсвийн зарим хэсгийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Хууль тогтоогчид нийгмийн халамжийн зарим хөтөлбөрийн санхүүжилтийг хассан нь хэрээс хэтэрсэн хэрэг гэж үзсэн байна. Мөн Сенатч болон Төлөөлөгчдийн танхимын зарим гишүүд хөдөө аж ахуйн салбарын татаасыг бууруулж байгааг эрс шүүмжилжээ. Тухайлбал, АНУ-ын хөдөө аж ахуйн салбар уналтад ороод байгаа төдийгүй төсвийн ердөө 0.26 хувь нь энэ салбарт зарцуулагдаж байгаа аж. Гэтэл фермерүүдэд олгох татаасыг бууруулахаар болсон нь зохисгүй гэж Төлөөлөгчдийн танхимын гишүүд мэдэгджээ.

Үүнээс гадна “АНУ-ын 2018 оны төсөв батлан хамгаалах салбарт ээлтэй харин эрүүл мэндийн салбарыг гамшигт унагаах төсөв боллоо” гэж зарим хууль тогтоогчид дүгнэж байна. Мөн үндэсний эрүүл мэндийн институтийн төсвийг танахыг хурцаар шүүмжилжээ.




САНАЛ БОЛГОХ