АХБ Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн төлөвийг нэмэгдүүлэв

Мэдээ

Азийн Хөгжлийн банк Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн төлөвийг нэмэгдүүллээ. 2017 оны I улиралд олон улсад экспортын эрэлт өндөр байсан нь эдийн засгийн өсөлтийг төлөвийг өсгөх шалтгаан болсон гэж тус банк тайлбарлажээ. Ийнхүү Азийн хөгжиж буй орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2017 онд 5.9 хувиар өснө гэж Азийн Хөгжлийн банк үзэж байна. Энэ нь өмнө дөрөвдүгээр сард танилцуулж байсан таамгаас 0.2 нэгж хувиар өссөн дүн юм. Харин Азийн харьцангуй өндөр хөгжилтэй буюу аж үйлдвэржсэн БНСУ, БНХАУ болон Сингапурыг хасаж тооцвол бүсийн бусад орнуудын эдийн засаг 6.4 хувиар тэлэх таамагтай байна. Монгол Улсын багтдаг Зүүн Азийн бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн мөн л өмнөх таамгаас өсөх төлөвтэй байгааг Азийн Хөгжлийн банк мэдээллээ.

Дөрөвдүгээр сард танилцуулж байсан тайланд Зүүн Азийн эдийн засаг энэ онд 5.8 хувиар өсөх таамагтай байсан аж. Харин шинэчилсэн таамгаар бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн төлөв зургаан хувь болж нэмэгджээ. Үүнээс гадна өндөр хөгжилтэй буюу АНУ, Евро бүс болон Японы эдийн засгийн өсөлтийн төлөвийг Азийн Хөгжлийн банк нэмэгдүүлээгүй байна.




САНАЛ БОЛГОХ