“Sony” зах зээлд цоо шинэ бүтээгдэхүүнүүдээ гаргахаар төлөвлөж байна

Мэдээ

“Sony” корпораци ажилчдын тоо болон бүтээгдэхүүнийхээ нэр төрөлд шинэчлэл хийсээр байна. Тухайлбал, "Aromastic" хэмээх дижитал үнэр ялгаруулагч, "Aerosense" автомат жолоодлоготой дрон болон "Wena" хэмээх бугуйн цаг тэргүүтэй бүтээгдэхүүний цуглуулгыг танилцуулжээ. Эдгээр төхөөрөмжийг зохион бүтээх саналыг 2014 онд компанийн Гүйцэтгэх захирал Казуо Хирай гаргасан юм. “Sony”-ийн чип үйлдвэрлэл, хөгжмийн “Streaming” үйлчилгээ амжилттай байсан нь компанийн санхүүгийн үзүүлэлтүүд өсөлттэй гарахад нөлөөлсөн. Тус компани “Walkman” болон “Handycam” зэрэгтэй төстэй шинэ төхөөрөмжүүдийг зах зээлд нийлүүлэхэд анхаарлаа хандуулж байгаа юм.

Үүнээс гадна эдгээр бүтээгдэхүүнийг маркетингийн арга хэрэгсэлтэй амжилттай хослуулахыг зорьж байна. "Sony" компани ажилтнуудынхаа итгэлийг сэргээж, ирээдүйд шинэ бизнесийг хөгжүүлэх эрч хүчтэй болоход анхаарна" гэж Казуо Хирай өмнө нь мэдэгдэж байжээ.



САНАЛ БОЛГОХ