С.Бямбацогт сайд Дорнод аймгийн хилийн заставуудад ажиллаад иржээ

Засгийн газар

Хууль зүй, дотоодын хэргийн сайд C.Бямбацогт Mонгол Улсын зүүн хязгаар Дорнод аймгийн хилийн отряд, заставуудад ажиллаад иржээ. Хилийн тухай     хуулийн хэрэгжилттэй танилцсан гэдгийг дуулгалаа. Тэрбээр “Mонгол Улсын зүүн хязгаар Дорнод аймгийн хилийн отряд, заставуудад ажиллаад ирлээ. Энэ хүрээнд дорнод аймагт ажиллаж, салбарынхаа ажилтан албан хаагчидтай уулзаж, санал бодлыг нь сонссон. Дорнод аймаг дахь хууль зүй, дотоод хэргийн яамны зарим харьяа агентлаг өөрийн байргүй байгаа нь тэдэнд тулгарч буй хамгийн том бэрхшээл болоод байгааг дуулгалаа. Тухайлбал, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Архив болон Шүүхийн шинжилгээний алба өөрийн байргүй бол Гадаадын иргэн харьяатын газар оюутны дотуур байранд үйл ажиллагаагаа явуулж байна” гэв.

Cангийн сайд Б.Чойжилсүрэн 2017 оны нэгдсэн төсөвт тодотгол хийхээр ажиллаж байгаа аж. Үргэлжлүүлэн ирэх оны төсвийн төслийг боловсруулах гээд чамгүй их ажилтай байгааг тус яам онцоллоо. Харин Батлан хамгаалахын сайд Б.Бат­эрдэнэ ОХУ­-д ажил­лаад иржээ. Тэрбээр Mосква хотноо болсон Олон улсын цэр­ ийн наадмын хаалтын ёслолын ажиллагаанд оролцож, танкийн биатлоны шигшээ тоглолт үзэж сонирхсон байна. Энэ үеэр ОХУ-­ын Батлан хамгаалахын сайд C.К.Шойгутай албан ёсны уулзалт хийж, хоёр талын цэргийн хамтын ажиллагааны талаар ярилцжээ.


САНАЛ БОЛГОХ