100 сая ам.долларын хөрөнгө оруулалттай төслийг танилцууллаа
Засгийн газар
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ай Си Би компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. БНСУ-ын Цахим, төлбөр тооцоо, гадаад худалдаа, тээвэр ложистикоор мэргэшсэн тус компани нь Монгол Улсад бэлэн бус цахим төлбөр тооцооны үйлчилгээг нэвтрүүлэх саналаа илэрхийлж, боловсруулсан төслөө танилцууллаа. Бэлэн мөнгөний хэрэглээг халж орон даяар цахим төлбөр тооцооны сүлжээнд холбогдох боломжит шаардлагуудыг хангасан, бэлэн мөнгө хэрэглэдэггүй анхны улс болох боломжтой хэмээн тооцож байгаа аж. Цаг уурын байдал, иргэдийн цахилгааны хэрэглээ, төлбөр тооцоо, хүн амын ажиллах хүчний чадамж зэрэг нь дээрх үйлчилгээг нэвтрүүлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлж байгаа гэв. Мөн хүн амын насжилт залуу, интернэтийн хэрэглээ өндөр байгаа зэрэг нөлөөлжээ. Төсөл хэрэгжвэл 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, шинэ ажлын байр бий болно. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Дэлхий нийтэд шинэ тутам хэрэгжиж буй боломжит зах зээлийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг дэмжинэ. Хэрэв төслийг хэрэгжүүлвэл инженер техникийн ажилчдыг монголчуудаас сургаж авах шаардлагыг тавина” гэлээ. Уг төсөл хэрэгжвэл 20000 сервер бүхий бэлэн бус төлбөр тооцооны төвийн бааз бий болж, 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм байна
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй